"Singapore school of Mongolia" сургуулийн 80 гаруй сурагч хоолонд хордлоо

2019 оны 04 сарын 08

Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар Эрүүл мэндийн яамнаас баталгаажуулж, мэдээллээ. 

Голомтод эмч нарын баг ажиллаж, тус сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Үүнээс 43 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 хүн нь өрхийн эмчийн хяналтад байгаа аж. Тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хоолны хордлогод орсон 2 хүүхэд эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байна.

Ийнхүү олон хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгаа нь тухайн байгууллагын хоол хүнсний аюулгүй байдал, хяналт алдагдсантай холбоотой. Мөн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт ачаалал үүсгэж байгаа бөгөөд боловсрол, хяналтын байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хэн буруутай этгээдээр  санхүүгийн хохирлыг  барагдуулан, дараа дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Эх сурвалж: ЭМЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top