Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр болон тэдэнтэй адилтгах 282 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрөгч баасан гарагт (2019.04.05) цахимд байршуулсан юм. Тэдгээрээс олны анхаарлын төвд байдаг албан тушаалтнуудын 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхий прокуророор томилогдсон Б.Жаргалсайханы хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцъя. Түүний 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гараагүй байгаа бөгөөд 2017 онд туслах прокурор байсан үеийн хөрөнгө орлогын мэдүүлэг байгаа юм. Б.Жаргалсайханы жилийн орлого 38 сая 598 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 13 сая 200 мянган төгрөг байжээ, 2017 онд. 206 сая төгрөгийн хоёр орон сууц, 35 сая төгрөгийн үнэтэй Mercedes Benz G 300 маркийн автомашинтай аж. 10 сая төгрөгийн үнэлгээтэй 400 м2 газартай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байжээ. Хадгаламжиндаа 51 сая 393 мянган төгрөгтэй байв.
Ерөнхий прокуророор ажиллаж байгаад ажлаа өгсөн М.Энх-Амгалангийн 2017 оны орлого нь 49 сая 325 мянган төгрөг байжээ. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь 187 сая 600 мянган төгрөг байсан хэмээн мэдүүлсэн аж. Хоёр орон сууцаа 239 сая 855 мянган төгрөгөөр үнэлсэн байна. 143 сая төгрөгийн Toyota Land Cruiser 200 автомашинтай гэжээ. Үнэт эдлэл, уран зураг, түүхийн үнэт зүйлсээ 10 сая төгрөгөөр үнэлснээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаснаас нь харж болно. Хадгаламжиндаа 311 сая 423 мянган төгрөгтэй бол Орбита ХХК-ийн 20 хувийг эзэмшдэг аж. Тэгвэл саяхан ажлаа өгсөн Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарын жилийн орлого 62 сая 268 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 2018 онд 59 сая 460 мянган төгрөг байжээ. Тэрбээр гурван орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай долоон байгууламжтай бөгөөд үнэлгээ нь нэг тэрбум 647 сая төгрөг. 45 сая төгрөгөөр хэмжигдэх Toyota Prado, Volkswagen Touareg автомашинтай, 700 м2 хоёр газартай юм. Үнэт эдлэл, уран зураг, түүхийн үнэт зүйлс нь 21 сая төгрөг юм байна. Дотоодын банк санхүүгийн байгууллагад 238 сая 847 мянган төгрөгийн хадгаламжтай. 10 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн байна. Цаст согоот ХХК-ийн 16 мянган ширхэг хувьцаа, Говь ХК-ийн 127 мянга 100 ширхэг хувьцаа, Эрдэнэс таван толгой ХК-ийн 536, Монгол базальт ХК-ийн 99, Лэндмн ХК-ийн 14 мянган ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.
төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбатын 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг харцгаая. Тэрбээр 163 сая 462 мянган төгрөгийн жилийн орлоготой бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 17.4 сая төгрөг юм байна. Мөн хоёр орон сууцтай бөгөөд хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай аж. Орон сууц барилга байгууламжийн үнэлгээ нь 399 сая төгрөг гэжээ. 35 сая төгрөгөөр хэмжигдэх Hyundai Tucson автомашинтай бөгөөд хадгаламжиндаа 4.7 сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ. Харин 238 сая төгрөгийн зээлтэйн дээр И транс ложистик ХК-ийн 600, Эрдэнэс таван толгой ХК-ийн 4288, АПУ ХК-иас 930, Говь компаниас 130, Цахилгаан холбоо ХК-ийн 100, Хөх ган компанийн 117, Женко тур бюро ХК-ийн 1828, Таван толгой ХК-иас 500 ширхэг хувьцаа эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй тусгажээ.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн шинэхэн дэд сайд Г.Элбэгсайханы хувьд жилийн 21 сая 182 мянган төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн орлого нь жилийн 60 сая төгрөг юм байна. Нийтийн гурван орон сууц, зуслангийн нэг байшин, нэг автогражийнх нь үнэлгээ 920 сая төгрөг аж. Хувьдаа 100 сая төгрөгөөр үнэлэгдэх BMW X-6 автомашинтай бол эзэмших, 500 м2 болон 0.7 га газартай хэмээн бүргүүлжээ. Хадгаламжиндаа 274 сая 26 мянган төгрөгтэй бол 97 сая 500 мянган төгрөгийн зээлтэй гэсэн байх юм.
Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Г.Чинзоригийн тухайд түүний жилийн орлого 80 сая 241 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 6.2 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Цаашлаад хувьдаа нийтийн орон сууц нэг, зуслангийн нэг байшинтай гэжээ. Үүнийх нь үнэлгээ 850 сая 500 мянган төгрөг аж. 60 сая төгрөгийн үнэтэй BMW маркийн X-5 нэг ширхэг автомашинтай бол 870 сая төгрөгийн хурдан удмын 276 адуу, сайн үүлдрийн 280 хоньтой гэжээ. 172 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй хэмээн мэдүүлжээ. Дансандаа 53 сая 469 мянган төгрөгтэй юм байна. Эрдэнэс Таван толгой компанийн 3216 ширхэг хувьцаа эзэмшдэг юм байна.
Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулгын хувьд 46 сая 935 мянган төгрөгийн жилийн орлоготой, гэр бүлийн гишүүдийн орлого нь 17 сая 750 мянган төгрөгт дүйж байна. 120 сая төгрөгийн үнэтэй нийтийн орон сууц, автомашины гражтай. Дотоодын банк санхүүгийн байгууллагын дансанд 23 сая 594 мянган төгрөгтэй бол гадаадын банк санхүүгийн байгууллагад 11 сая 985 төгрөгийн хадгаламжтай юм байна. 112 сая 698 мянган төгрөгийн зээлтэй гэжээ. Жисамдондов ХХК-г 100 хувь эзэмшдэг аж.
Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхий прокуророор томилогдсон Б.Жаргалсайханы хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцъя. Түүний 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гараагүй байгаа бөгөөд 2017 онд туслах прокурор байсан үеийн хөрөнгө орлогын мэдүүлэг байгаа юм. Б.Жаргалсайханы жилийн орлого 38 сая 598 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 13 сая 200 мянган төгрөг байжээ, 2017 онд. 206 сая төгрөгийн хоёр орон сууц, 35 сая төгрөгийн үнэтэй Mercedes Benz G 300 маркийн автомашинтай аж. 10 сая төгрөгийн үнэлгээтэй 400 м2 газартай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байжээ. Хадгаламжиндаа 51 сая 393 мянган төгрөгтэй байв.
Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргалын жилийн орлого 101 сая 435 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 23 сая 20 мянган төгрөг. 423 сая 530 мянган төгрөгт дүйх нэг орон сууц, нэг автограштай гэжээ. Lexus маркийн RX 350 автомашин нь 35 сая төгрөгөөр үнэлэгдэх аж. Харин хадгаламжиндаа хоёр тэрбум 864 сая 13 мянган төгрөгтэй юм байна.
БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы жилийн орлого 99 сая 600 мянган төгрөг. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 9.6 сая төгрөг. Дөрвөн тэрбум 500 сая төгрөгийн үнэтэй амины орон сууцтай юм байна. 108 сая төгрөгөөр үнэлэгдэх BMW, Nissan маркийн Juke машинтай гэжээ. 92 сая төгрөгөөр үнэлэгдэх 200 хонь, 50 үхэр, 10 адуутай аж. Дансандаа 592 мянган төгрөгтэй бол 180 сая төгрөгийн авлагатай гэж оруулжээ. Мэйдин Монголиа ХХК, Брэйнбрэнд ХХК, Амин Шийдэл ХХК-ийг 100 хувь эзэмшдэг юм байна.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нь 199 сая 778 мянган төгрөгийн жилийн орлоготой хэмээн хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөжээ. Гэр бүлийн гишүүдийнх нь жилийн орлого 22 сая 276 мянган төгрөг гэсэн байна. Амины нэг, нийтийн гурав, зуслангийн нэг байшин, хоёр авто зогсоолынх нь үнэлгээ 853 сая төгрөг гэжээ. 10 сая төгрөгийн Ford Escape автомашинтай аж. 22 сая төгрөгөөр үнэлэгдэх өмчлөх, эзэмших тус бүр нэг газартай бөгөөд 135 сая төгрөгийн үнэт эдлэл, уран зураг, түүхийн эдлэлтэй юм байна. Дансандаа 193 сая 727 мянган төгрөгтэй бол 315 сая 600 мянган төгрөгийн авлагатай гэнэ. Аргалант Атар ХХК-ийн 50, ТИ ЭФ ТИ трейд ХХК-ийн 30, Монгол чихэр корпораци ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг. Нэг патенттай гэжээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалангийн жилийн орлого 26 сая 464 мянган төгрөг. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь долоон сая төгрөг давдаг аж. Нийтийн орон сууц гурав, зуслангийн нэг, нэг авто зогсоолтой гэжээ. Эдгээрийн үнэлгээ нь 299 сая төгрөг. 166 сая 500 мянган төгрөгийн Toyota Land Cruiser 200 автомашинтай юм байна. 260 сая төгрөгийн эзэмших, 280, 500, 700, 900 м2 газартай хэмээн мэдүүлжээ. Дансандаа 16 сая 118 мянган төгрөгтэй бол 80 сая төгрөгийн зээлтэй гэжээ. Партнерс Форэвэр ХХК-ийн 333 ширхэг хувьцаа буюу 33 хувийг нь эзэмшдэг.
Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэнгийн жилийн орлого 34 сая 713 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь жилийн орлого 700 мянган төгрөг юм байна. 218 сая төгрөгийн нийтийн орон сууц, авто зогсоолтой хэмээн мэдүүлжээ. 14 сая төгрөгийн Toyota Alphard автомашинтай, хурдан удмын 30 адуугаа 30 сая төгрөгөөр үнэлсэн байх юм.
Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нь 21 сая 600 мянган төгрөгийн жилийн орлоготой байсан бол 2018 онд 20 сая 637 мянган төгрөг болж буурчээ. Гэр бүлийн гишүүд нь 21 сая 200 мянган төгрөгийн жилийн орлоготой. Харин 2017 онд нийтийн хоёр орон сууцтай байсан бол ноднин нийтийн нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай болжээ. Нийт үнэлгээ нь 305 сая төгрөг. 20 сая төгрөгийн үнэт эдлэл, түүхийн үнэт зүйл, уран зурагтай гэсэн байна. Хадгаламжиндаа 52 сая 350 мянган төгрөгтэй бол дансандаа 5.1 сая төгрөгтэй гэжээ. Банк санхүүгийн байгууллагаас 150 сая төгрөгийн зээл авсан бол Хаан хамгаалалт ХХК-ийн 35 ширхэг буюу 35 хувь, Төв ресурс ХХК-ийн таван ширхэг буюу таван хувь, Эрдэнэс Таван толгой ХК-ийн 4288 ширхэг хувьцаатай юм байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржийн жилийн орлого 17 сая 780 мянган төгрөг. Харин гэр бүлийн гишүүдийн жилийн орлого нь 16 сая 825 мянган төгрөг гэжээ. 260 сая төгрөгийн нэг орон сууц, 30 сая төгрөгийн үнэтэй Lexus HS 200 маркийн автомашинтай гэсэн байна. 59 сая төгрөгийн үнэт эдлэл, түүхийн үнэт зүйл, уран зурагтай ажээ. Дансанд нь 48 сая 161 мянган төгрөг байгаа бол 150 сая төгрөгийн зээл авчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Эрдэнэбатын жилийн орлого 56 сая 361 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 277 сая 30 мянган төгрөг юм. 353 сая 232 мянган төгрөгийн нийтийн орон сууц гурав, 115 сая төгрөгийн үнэтэй Toyota Land Cruiser 200 авто машинтай. Үнэт эдлэл, түүхийн үнэт зүйл, уран зургийнх нь үнэлгээ 150 сая төгрөг юм байна. Дансандаа 88 сая 852 мянган төгрөгтэй. 50 сая төгрөгийн авлагатай бол 363 сая 500 мянган төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Эксперт Менежмент ХХК, Эксперт Кэйр ХХК, Эксперт Фанд ХХК, Эксперт Майнинг ХХК, Наран Эрдэнэ ХХК-иудыг 100 хувь эзэмшдэг бол Туркойз Хил Ресоурсэс ХК-ийн 547 ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.
БСШУС-ын Дэд сайд Б.Ганбаярын жилийн орлого 131 сая 929 мянган төгрөг. Нийтийн хоёр орон сууц нь 775 сая төгрөг бөгөөд 120 сая төгрөгийн Toyota Land Cruiser 200 маркийн авто машинтай юм. 25 сая төгрөгийн 25 үхэр, 10 мянган м2 газар, дансандаа 450 сая төгрөгтэй юм байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт нь жилийн 64 сая 569 мянган төгрөг, гэр бүлийн гишүүд нь 33 сая 980 мянган төгрөг олдог юм байна. 650 сая төгрөгийн нийтийн орон сууц, зуслангийн байшинтай гэжээ. Тэгвэл Toyota Harrier автомашинаа 20 сая төгрөгөөр үнэлсэн байна. Эзэмшихийн 503 м2 хоёр газартай бол үнэлгээ нь 12 сая төгрөг. Үнэт эдлэл, уран зураг, түүхийн үнэт зүйл нь 40 сая төгрөг бол дансандаа 22 сая 968 мянган төгрөгтэй. Харин түүний авлага 185 сая 58 мянган төгрөгт хэмжигдэж байгаа бол 250 сая төгрөгийн зээлтэй гэсэн байх юм.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийн жилийн орлого 141 сая 684 мянган төгрөг. Гэр бүлийнх нь гишүүд 22 сая 842 мянган төгрөгтэй гэжээ. Тэрбээр таван нийтийн орон сууц, зуслангийн нэг, хашаа байшин нэг, үйлчилгээний зориулалттай барилга нэг, гэр нэг, хоёр авто зогсоолтой юм. Эдгээрийнх нь үнэлгээ гурван тэрбум 46 сая төгрөг юм байна. 237 сая төгрөгийн Toyota Land Cruiser 200, 225 сая 892 мянган төгрөгийн Хонь 509, Адуу 49, Ямаа 240, Үхэр 51 юм аж. 180 сая төгрөгөөр үнэлсэн эзэмших 0.3 га, 0.5 га, эзэмших 290 м2, 687 м2, 699 м2-хоёр, 700 м2-гурав, өмчлөх 5000 м2 газартай хэмээн мэдүүлжээ. 163 сая 500 мянган төгрөгийн үнэт эдлэл, уран зураг, түүхийн үнэт зүйлтэй аж. Хадгаламжиндаа 108 сая төгрөгтэй бол авлага нь 14 сая, зээлийн хэмжээ нь 326 сая 800 мянган төгрөг юм байна. Лэнд мн ХК-ийн 17577, Ноёхон загас ХХК-ийн 100, Хан элстий ХХК-ийн 100, Мөнхийн судар ХХК-ийн 100 ширхэг хувьцаа эзэмшдэг аж. Мөн нэг тусгай эрхтэй юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяагийн жилийн орлого 2017 онд 17 сая төгрөгөөр хэмжигдэж байсан бол 41сая 770 мянган төгрөг болж нэмэгджээ. Гэр бүлийн гишүүдийн жилийн орлого нь 94 сая төгрөгөөс 85 сая 100 мянган төгрөг болж буурчээ. Нийтийн орон сууц нэг, зуслангийн байшин нэг, хашаа байшин нэг байдгаас тэдгээрийг 365 сая төгрөгөөр үнэлсэн байна. 51 сая 800 мянган төгрөгийн Hondo Ferio, Зил 130 авто машинтай гэжээ. 120 сая төгрөгийн 46 үхэр, 439 сая төгрөгийн эзэмших 1205 м2, 1642 м2, 1675 м2, 400 м2, 520 м2, 700 м2 хоёр газартай юм байна. 20 сая төгрөгийн үнэт эдлэл, уран зураг, түүхийн үнэт зүйлстэй гэсэн байх юм. Дансандаа нэг сая 830 мянган төгрөгтэйн дээр 185 сая төгрөгийн авлагатай бол 77 сая төгрөгийн зээлтэй юм байна. Эртний тоонот гэр ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг бол зөвшөөрлийн нэг эрх түүнд байдаг гэнэ.
Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэнгийн жилийн орлого 2017 онд 31 сая төгрөг байсан 2018 онд 148 сая 692 мянган төгрөг болжээ. Гэр бүлийн гишүүд нь 31 сая 310 мянган төгрөг бол, нийтийн орон сууц гурав, хашаа байшин нэг байдаг юм байна. Мөн үйлчилгээний зориулалттай нэг байгууламжтай гэжээ. Нийт үнэлгээ нь нэг тэрбум 454 сая төгрөг. Toyota Hilux автомашинаа есөн сая төгрөгөөр үнэлсэн байгааг нь түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Эзэмших эрхтэй 696 м2 газар нь 200 сая төгрөгийн үнэлгээтэй. Хадгаламжиндаа 505 мянга, дотоод дансандаа 23 сая 353 мянга, гадаад дансанд 21 сая 798 мянган төгрөгтэй гэжээ. 2018 оны байдлаар 548 сая 200 мянган төгрөгийн зээлтэй байж. Роадту Монголиа ХХК, Бяцхан найзууд цэцэрлэг түүний мэдлийнх юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Тэгшжаргалын жилийн орлого өмнөх оноосоо 15 сая төгрөгөөр нэмэгдэж 23 сая 815 мянган төгрөг болжээ. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 14 сая 998 мянган төгрөг. Хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолоо 386 сая төгрөгөөр үнэлсэн байх юм. 10 сая төгрөгийн үнийн дүнтэй 700 м2 эзэмших нэг, 500 м2 өмчлөх нэг газартай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөжээ. Хадгаламж нь 2017 онд 19 сая 360 мянга байсан бол өнгөрөгч онд 760 мянган төгрөг болж буурсан байна. Дотоодын банк санхүүгийн байгууллагын дансанд 17 сая 246 мянган төгрөг, Эрдэнэс Таван Толгой ХХК-ийн 3216 ширхэг хувьцаа эзэмшдэг аж.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн жилийн орлого 31 сая 400 мянган төгрөг бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого түүнээс хавьгүй их буюу 148 сая төгрөг юм байна. Тэрбээр хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай. Тэдгээрийн үнэлгээ нь нэг тэрбум 495 сая 400 мянган төгрөг аж. 55 сая төгрөгийн Lexus RX 350 автомашинтай. Харин 750 сая төгрөгийн газартай хэмээн мэдүүлжээ. Хадгаламжиндаа хоёр сая төгрөгтэй бол дотоодын банк санхүүгийн байгууллагад 139 сая 844 мянган төгрөгийн дансны үлдэгтэй гэж мэдүүлсэн байна.
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбатын жилийн орлого 103 сая 965 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 32 сая төгрөг юм байна. Түүнд хамаарах гурван орон сууц, нэг хашаа байшин байдаг аж. Нийт мөнгөн дүн нь 568 сая 500 мянган төгрөг. 47 сая 880 мянган төгрөгийн үнэт эдлэл, уран зураг, түүхийн үнэт зүйлтэй гэжээ. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансанд нь 246 сая төгрөг байршдаг хэмээ мэдүүлжээ. Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансанд нь 7.5 сая төгрөг байдаг гэжээ. Тэрбээр 35 сая төгрөгийн авлагатай бол Нийгмийн ухааны Либерти дээд сургууль, Ремикон ХК, Хөх Ган ХК ХК, Ньюс агентлагаас хувьцаа эзэмшдэг гэсэн байна.
№ |
Тайлант он |
Овог |
Нэр |
Байгууллага |
Албан тушаал |
|
1 |
2018 |
Рэнцэн |
Содхүү |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн |
ДЭЛГЭРЭНГҮЙ |
2 |
2018 |
Должин |
Баатарсайхан |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн |
ДЭЛГЭРЭНГҮЙ |
3 |
2018 |
Цилаажав |
Цолмонгэрэл |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Орон тооны гишүүн |
ДЭЛГЭРЭНГҮЙ |
4 |
2018 |
Мягмар |
Мөнхмандах |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Гүйцэтгэх захирал |
ДЭЛГЭРЭНГҮЙ |
5 |
2018 |
Лхагвасүрэн |
Золзаяа |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Тэргүүн |
ДЭЛГЭРЭНГҮЙ |
6 |
2018 |
Дамдин |
Дэмбэрэл |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Эрүүл мэнд, эрүүл ахуйн мэргэжлийн бусад АТ |
ДЭЛГЭРЭНГҮЙ |
7 |
2018 |
Цээхүү |
Ганхүү |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Удирдах зөвлөлийн гишүүн |
ДЭЛГЭРЭНГҮЙ |
8 |
2018 |
Бямбасүрэн |
Мягмар |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Орон тооны гишүүн |
ДЭЛГЭРЭНГҮЙ |
9 |
2018 |
Батжаргал |
Батзориг |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Монгол Улсын Их Хурлын гишүүн |
ДЭЛГЭРЭНГҮЙ |
10 |
2018 |
Жадамба |
Бат-Эрдэнэ |
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд |
Монгол Улсын Их Хурлын гишүүн |
ДЭЛГЭРЭНГҮЙ |
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Үргэлжлэл бий. Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 6 )