Төрийн гурван өндөрлөг, ЗГ-ын гишүүдийн ХОМ-тэй танилц

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр дээд болон тэдэнтэй адилтгах 282 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрөгч баасан гаригт цахимд байршуулсан юм. Бид өмнөх дугаартаа зарим эрхмүүдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэсэн бол энэ удаад Төрийн гурван өндөрлөг, Засгийн газрын гишүүдийн 2018 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Дашрамд дурдахад, Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын жилийн орлого, эзэмшдэг объект, хадгалам­жийн хэмжээ жил жилийнхээс буурсан ханд­лага байгаа нь олны анхаарлыг татаад буй.


 

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД МАШИНАА АГУУЛАХ ГРАЖ Ч АЛГА

Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг жилийн орлого 40.906.06 төгрөг хэмээн мэдүүлсэн бол гэр бүлийн гишүүдийн орлого 18000.00 төгрөг хэмээжээ. 282.236.00 төгрөгийн үнэ бүхий “Lexus 570” маркийн автомашинтай, орон сууц, зуслангийн эдлэн газар тус тус нэг хэмээн мэдүүлсэн байна. Ерөнхийлөгч маань үнэт эдлэлээ 35 сая төгрөгөөр үнэлж, 384 мк.в газартайгаа дурджээ. Гадаадын банк санхүүгийн байгууллагад ямар нэгэн хадгаламж байхгүй, харин дотоодын хадгаламжинд 39 сая 670.50 төгрөг байгаа аж. Харин тэрбээр төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас хамгийн олон гэж болохоор Аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшдэг байна. Тодотговол, “Баялгийн хувь”, “Женко тур бюро”, “ХИД”, “Вэбсофт”, “Талх чихэр”, “Баянгол” зочид буудал, “Ай номадик” , “Өүпэнспейс”, “Мах-Импэкс” ХК, “Баян-Исгрийт”, “Их Монгол Чага Интернэшнл”, “Наран баянбүрд” хоршоо, “Эрдэнэс таван толгой”, “Түмэнхишигтэн”, “Ардчилал” сонин гэсэн газруудад хувь эзэмшдэг аж.

 

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ГУРВАН МАШИНТАЙ

Гүйцэтгэх засаглалын тэргүүн өнгөрөгч жил хадгаламжиндаа 1.7 тэрбум төгрөгтэй байсан бол энэ удаад хадгаламжиндаа 1 тэрбум 694 сая 829.36 төгрөгтэй болж, жилдээ 160 сая 797.39 төгрөгийн орлогтой хэмээн мэдүүлжээ. Мөнхүү орон сууц зуслангийн байшин тус бүр нэг байгаа бол “Mercedes Benz ML320”, “Harley Davidson,Harley Davidson”, “Lexus,570” гэсэн 1.284.058.60 төгрөгийн өртөг бүхий гурван автомашинтай аж. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг жирийн иргэдийн адил эзэмшдэг бөгөөд аялал жуулчлалын “Илт Хан” компанид хувь эзэмшдэг байна.

 

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ЗУСЛАНГИЙН БАЙШИНГҮЙ

Төрийн гурван өндөрлөгийн нэг УИХ-ын дарга Г.Занданшатарын нэг жилийн орлого 94 сая 352.56 төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 133.409.00 төгрөг байна. Хурлын дарга нийтийн орон сууц нэгтэй байх бөгөөд зуслангийн байшин, газаргүй хэмээн мэдүүлжээ. Харин үйлчилгээний зориулалтын оффис нэг байх агаад 80.000.00 төгрөгийн үнэ бүхий “Nissan, Murano” автомашин нэг ширхэг байгааг дурдсан байна. Дотоодын банкинд 126.386.42 төгрөг, гадаадын банкинд 133.91.22 төгрөгийн хадгаламжтай аж. Тэрбээр “Монголиан силикон валлей” компанийн 30 хувийг эзэмшдэг бөгөөд 33.000 ширхэг хувьцаатай юм байна.

 

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХУРДАН УДМЫН ХОЁР АДУУТАЙ

Ө.Энхтүвшин сайд 900.000.00 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, зуслангийн байшин бий гэдгээ мэдүүлсэн байна. Мөнхүү түүний нэг жилийнх нь орлого 25.658.34 төгрөг, гэр бүлийнх нь орлого 185.555.62 төгрөг гэнэ. Тэрбээр 200.000.00 төгрөгийн “Lexus 570” автомашин хөлөглөж, 15.000.00 төгрөгийн хурдан удмын хоёр адуу байгааг дурджээ. Шадар сайд “Собу” компанийг 50 хувь эзэмшдэг бөгөөд гадаадын банк санхүүгийн байгууллагад ямар нэгэн хадгаламж байхгүй, дотоодын банкинд 1715.00 төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлэв.

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ 2144 ШИРХЭГ ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ

Ц.Нямдорж сайдын нэг жилийн орлого 22.756.56 төгрөг байгаа бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 6.489.00 төгрөг гэнэ. Тэгвэл тэрбээр 29.000.00 төгрөгийн үнэ бүхий “Toyota, Venza” автомашинтай, орон сууц, зуслангийн байшин тус бүр нэгтэй юм байна. Мөнхүү 7.000.00 төгрөгийн үнэ бүхий 0.7 га газартай, үүнээс гадна “Эрдэнэс тавантолгой”-д 2144 ширхэг хувьцаа эзэмшихийн зэрэгцээ хадгаламжиндаа 5.675.00 төгрөгтэй юм байна.

 

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН 98 АДУУТАЙ

Зам тээврийн сайдаар шинэхэн томилогдоод буй Б.Энх-Амгалангийн нэг жилийн орлого 121.200.00 төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 23.873.00 төгрөг гэжээ. Түүний хувьд орон сууц, авто граж тус бүр хоёр ширхэг бий хэмээн мэдүүлсэн байна. Тэрбээр 352.500.00 төгрөгийн үнэ бүхий “Lexus RX 350”, “Toyota, Land Cruiser 200” хоёр автомашинтай, 586.200.00 төгрөгийн өртөг бүхий 39 үхэр, 98 адуу, 650 хоньтой аж. Гадаадын ямар нэг банк санхүүгийн байгууллагад хадгаламж байхгүй, дотоодын банкинд 130.473.00 төгрөгийн хадгаламжтай гэнэ. Тэрбээр “Говь Алтайн Мааньт”, “Мандал Хүдэр”, “Мишээл Экспо”, “Их Монгол Алтай Групп”, Монгол Британийн хамтарсан “Алтан Уул Интернейшнл” кампаниудад хувь эзэмшдэг, 160.000.00 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй гэдгээ мэдүүлжээ.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР 220 ХОНЬТОЙ

Уул уурхайн сайдын нэг жилийн орлого 18.587.02 төгрөг байгаа бол гэр бүлийн гишүүдийн орлого 6.804.54 төгрөг аж. Тэрбээр 250.000.00 төгрөгийн үнэ бүхий “Lexus 570” маркийн автомашин, хоёр орон сууц, 161.550.00 төгрөгийн үнэ бүхий 220 хонь, 278 адуутай юм байна. Д.Сумъяабазар сайд гадаадын ямар нэгэн банк санхүүгийн байгууллагад хадгаламж байхгүй, харин дотоодын банкинд 183.585.86 төгрөгийн хадгаламжтай бол Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк, “Нэйшнл Фанд Менежмент”, “Эрдэнэс тавантолгой”, “Баянгол” зочид буудалд тус тус хувь эзэмшдэг гэнэ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ДӨРВӨН ОРОН СУУЦТАЙ

Д.Цогтбаатар сайдын нэг жилийн орлого 27.922.37 төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 168.411.77 төгрөг юм байна. Харин тэрбээр 1.055.664.00 төгрөгийн үнэ бүхий дөрвөн орон сууцтай, дөрвөн авто гражтай аж. Д.Цогтбаатар нь гадаадын банк санхүүгийн байгууллагад ямар нэгэн хадгаламж байхгүй, харин дотоодын банкинд 17.304.19 төгрөгийн хадгаламжтай. Тэрбээр “Иксиллион”, “Линкс поверкоре”, “Түмэн газ”, “Аргиба инвестмент”, “Нано энержи”, “Эден декор”, “Састэйнабилити Ийст эйжия”, “Эрдэнэс тавантолгой”, “Эм Жэй Хурай” компаниудад тус тус хувьцаа эзэмшдэг байна.

БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ 24 КОМПАНИД ХУВЬ ЭЗЭМШДЭГ

Н.Цэрэнбат сайдын нэг жилийн орлого 23.871.21 төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 61.359.56 төгрөг юм байна. Тэрбээр 934.250.00 төгрөгийн үнэ бүхий нийтийн гурван орон сууц, зуслангийн нэг байшинтай, 286.000.00 төгрөгийн үнэ бүхий “Lexus RX 400”, “Toyota, Land Cruiser 200” хоёр автомашинтай, 30 адуутай, гадаадын банк санхүүгийн байгууллагад хадгаламж байхгүй, харин 100.701.93 төгрөгийн хадгаламжтай, бусдаас 749.521.13 төгрөгийн авлагатай юм байна. Мөнхүү тэрбээр “Хан империал”, “Жи эс пропери”, “Герман Стандарт цонх хаалга”, “Тулгуур импекс”, “БМТБ”, “Жи Эс Катеринг”, “Эм Эйч Девелопмент”, “Голден бизнес девелопмент”, “Хеликс Монголиа”, “Юнайтед фүүдс корпораци”, “Трансинконсулт”, “Юу Эф Си Трейд”, “Хөх Тэнгэр Интернэшнл”, “Эрдэнэс Тавантолгой”, “Газар Ундарга”, “Радуга фейшн”, “Азийн Дата Сентр”, “Мэйн структур”, “Бест структур”, “ВЖВМ”, “Хархираан хөгжил инвест”, “Уран оньс”, “Бик инк”, “Герман Стандарт” гэсэн компаниудад хөрөнгө оруулж, 20-100 хувь эзэмшдэгээрээ тэргүүлж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ ЗУРГААН КОМПАНИ ЭЗЭМШДЭГ

Д.Сарангэрэл сайдын нэг жилийн орлого 27.516.60 төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нэг жилийн орлого 566.809.83 төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр үйлчилгээний зориулалтын объект, орон сууц тус бүр хоёр ширхэг байгаа хэмээн дурдсан байна. Түүнд 68.000.00 төгрөгийн үнэ бүхий “Suzuki, Grand Vitara”, ”Audi A4” хоёр автомашин бий. Гадаадад банк санхүүгийн байгууллагад ямар нэгэн хадгаламж үгүй ч дотоодын банкинд 487.273.82 төгрөгийн хадгаламжтай аж. Тэрбээр “Стимо”, “Концепт сити”, “Гэгээн секюритиз”, “Гэгээн далай”, “Брават Монголиа”, ”Гэгээн Концепт” компанийг 100 хувь эзэмшдэг байна.

ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ 16000.00 ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

С.Чинзориг сайд 25.000.00 төгрөгийн өртөг бүхий “Volkswagen, Touareg” машин хөлөглөдөг бөгөөд нэг жилийнх нь орлого 24.387.06 төгрөг, гэр бүлийнх нь гишүүдийн нэг жилийн орлого 31.035.84 төгрөг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр орон сууц нэг, “Эрдэнэс тавантолгой” компанид 3216 ширхэг хувьцаа эзэмшдэг байна. Харин сайд 28.000.00 төгрөгийн өртөг бүхий 160 хоньтой, 30 адуутай аж. Тэрбээр 10.477.32 төгрөгийн хадгаламжтай бол 16.000.00 төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн дурджээ.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР АВТО ГРАЖТАЙ Ч АВТО МАШИНГҮЙ 

Ч.Хүрэлбаатар сайдын нэг жилийн орлого 29.255.14 төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нэг жилийн орлого 93.831.24 төгрөг аж. Тэрбээр 313.500.00 төгрөгийн үнэ бүхий нийтийн гурван орон сууцтай, нэг граж, нэг зуслангийн байшинтай хэмээн мэдүүлжээ. Сангийн сайд 510.822.59 төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс тавантолгой” компанид 1072 хувьцаа эзэмшдэг аж. Харин Ч.Хүрэлбаатар авто гражтай ч авто машингүй юм байна.

БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ 34.330.25 ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

Ё.Баатарбилэг сайд нь нэг жилдээ 22.742.55 төгрөгийн орлоготой байдаг бол гэр бүлийнх нь гишүүдийн нэг жилийн орлого 53.266.21 төгрөг аж. 330.000.00 төгрөгийн өртөг бүхий хоёр орон сууцанд амьдарч, 130.000.00 төгрөгийн үнэтэй “Lexus,570” машин хөлөглөдөг байна. Түүний хувьд гадаадын банк санхүүгийн байгууллагад ямар нэгэн хадгаламж үгүй, дотоодын банкинд 34.330.25 төгрөгийн хадгаламжтай.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТЭМЭЭНЭЭС БУСАД МАЛТАЙ

Түүний нэг жилийн орлого 232.742.55 төгрөг, гэр бүлийн гишүүдийн нэг жилийн орлого 10.800.00 төгрөг. 210.000.00 төгрөгийн нэг орон сууцанд амьдарч, 33.000.00 төгрөгийн үнэтэй “Toyota, Highlander” хөлөглөдөг. Харин тэрбээр 80.100.00 төгрөгийн өртөг бүхий 110 хонь, 140 ямаа, 60 үхэр, 20 адуутайгаас тав нь хурдны удмын адуу юм байна. Сайдын хувьд гадаадын ямар нэг банк санхүүгийн байгууллагад хадгаламжгүй, харин дотоодын банкинд 112.909.55 төгрөгийн хадгаламжтай, “Херо энтертайнмент групп”, “Хүлэг контент” компанид 50-100 хувь эзэмшдэг.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН НЭГ ТЭМЭЭТЭЙ

Ц.Даваасүрэн сайдын хувьд нэг жилийнх нь орлого 124.246.12 төгрөг бол гэр бүлийнх нь гишүүдийн нэг жилийн орлого 84.147.02 төгрөг бөгөөд амины болон нийтийн орон сууц тус бүр нэг байдаг, 371.000.00 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалтын объект хоёр байгааг мэдүүлжээ.

Тэрбээр 26.000.00 өртөг бүхий “Suzuki” маркийн автомашин, 95 адуу, 134 хонь, 32 ямаа, нэг тэмээтэй юм байна. Ц.Даваасүрэн сайд 44, 484, 547 мкв гурван газрыг эзэмшдэг байна. Мөнхүү гадаадын банк санхүүгийн байгууллагад хадгаламж үгүй, харин дотоодын банкинд 39.106.80 төгрөгийн хадгаламжтай, “Ди Эл Өү”, "Ээж мадам" эмэгтэйчүүдийн эмнэлэг, “Цолмон хээр” дэлгүүр, “Өег Мебель” компаниудыг 50-100 хувь эзэмшдэг аж.

 

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ГУРВАН ГАЗАР ЭЗЭМШДЭГ

Н.Энхболд сайдын нэг жилийн орлого 32594.68 төгрөг, гэр бүлийнх нь гишүүдийн нэг жилийн орлого 254414.12 төгрөг, 906000.00 төгрөгийн үнэ бүхий нийтийн хоёр орон сууц, зуслангийн нэг байшинтай, авто зогсоол хоёр хэмээн мэдүүлжээ. Мөнхүү 149000.00 төгрөгийн “Nissan,Patrol” автомашин хөлөглөж, 20, тав, 0.07 мкв гурван газар эзэмшдэг байна. Тэрбээр гадаадын банк санхүүгийн байгууллагад ямар нэгэн хадгаламж байхгүй, дотоодын банкинд 380146.30 төгрөгийн хадгаламжтай аж. Түүнчлэн “Эрдэнэс таван толгой” компанид 1512 ширхэг хувьцаа эзэмшдэг аж.

 

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН 15 ТАХИАТАЙ

Ч.Улаан сайд гурван орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалтын объект тус тус эзэмшиж, 20000.00 төгрөгийн өртөг бүхий “Mercedes Benz,GLK300” автомашин хөлөглөдөг байна. Харин түүний нэг жилийн орлого 45334.11 төгрөг, гэр бүлийнх нь гишүүдийн нэг жилийн орлого 52816.92 төгрөг гэнэ.

Тэрбээр 277755.42 төгрөгийн өртөг бүхий 14 үхэр, 300 хонь, 15 тахиа, 250 адуу тус тус тоолуулсан аж. Ч.Улаан сайд гадаадын банк санхүүгийн байгууллагад ямар нэгэн хадгаламж байхгүй, дотоодын банкинд 1353.35 төгрөгийн хадгаламжтай, “НИК”, “Монголын Цахилгаан Холбоо”, “Багануур”, “Женко тур”, “Төрийн банк” компаниудад хувьцаа эзэмшдэг.

 

БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН “ЖОЛ” КОМПАНИЙГ 100 ХУВЬ ЭЗЭМШДЭГ

Түүний нэг жилийн орлого 42262.14 төгрөг, гэр бүлийнх нь гишүүдийн нэг жилийн орлого 5760.00 төгрөг бол орон сууц, зуслангийн байшин, авто граж тус бүр нэг, 16000,00 өртөг бүхий “Toyota,Camry” автомашин хөлөглөдөг аж. Х.Баделхан сайдын хувьд 0.7, 2457 мкв хоёр газар эзэмшдэг. “Жол” компанийг 100 хувь эзэмшдэг бөгөөд гадаадын банк санхүүгийн байгууллагад ямар нэгэн хадгаламж байхгүй, дотоодын банкинд 234708.40 төгрөгийн хадгаламжтай.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top