Улаанбаатар хотын Засаг дарга хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай ажиллах бүтцийг Засгийн газраас баталсан. Хоёр орлогчоос гадна Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан төслийн удирдагч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Үйлдвэрлэл, технологи, инновацийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Барилга, хот байгуулалт хариуцсан төслийн удирдагч гэсэн дөрвөн төслийн удирдагчтай байх юм.
Өнөөдөр болж буй /2019.04.08/ Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар дээрх албан тушаалд томилох хүмүүсийн асуудлыг хэлэлцэх юм.
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр нийслэлийн Засаг даргын төсөв хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгалан, Агаар орчны асуудал хариуцсан хоёрдугаар орлогчоор Ш.Анхмааг томилуулахаар болжээ.
Харин дөрвөн төслийн удирдагчид Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгч Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, О.Мөнгөншагай, Б.Отгонсүх нарын нэрийг дэвшүүлэхээр тохиролцсон байна. Төслийн удирдагчид өөрийн хариуцах салбарын хүрээнд харьяа байгууллагуудыг удирдах бөгөөд Засаг даргын орлогчийн хэмжээнд ажиллах юм.
Сэтгэгдэл ( 3 )
Дэмжиж бга Амжилт
Дэмжиж байна. Нийслэлийн бүх шатанд үүрлэсэн Миеэ, Сандуй, Жунай нарын гар хөлүүдийг яаралтай зайлуулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд хотын орлогч Энхтөр гэгч боловсролгүй, мэдлэггүй, чадваргүй Миеэгийн цүнх баригчийг хөөж явуулаарай.
Ерөнхийлөгч төрийн байгууллагын 189000 ажилчдын тоог 90 болтол зоригтой цомхотго гэсэн, гэтэл дарга нарынхаа орон тоог нэмээд ядарсан дунд доод шатныхаа хүмүүсийг гудамжинд гаргах болох нь ээ. Ийм төрийг иргэддээ ээлтэй биш халгаатай төр гэх байх даа.