БАЯНХОНГОР: Төл бойжилт 99 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Баянхонгор аймгийн хэмжээнд 437 гаруй мянган мал төллөж, 433 мянга орчим төл бойжиж байна. Энэ нь нийт төллөх малын 22.4 хувь бөгөөд төл бойжилт 99 хувьтай байгаа аж. Үүнээс 1085 ботго, 704 унага, 5501 тугал, 182753 хурга, 242608 ишиг эсэн мэнд бойжиж байгаа юм. Аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6.5 сая шахам мал өвөлжиж, хаваржиж буй.

Өнгөрсөн онд ихэнх нутгаар бороо хур багатай, бэлчээрийн өвс муу байсан нь өвөлжилт, хаваржилтад нөлөөлж зарим суманд отор нүүдэл тасрахгүй байгааг албаныхан мэдээллээ. Тухайлбал, Шинэжинст сумаас 11 өрхийн 6.7 мянган мал, Баянговь сумаас хоёр өрхийн 1370 мал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг руу отор, Баянбулаг, Галуут, Гурванбулаг, Жаргалант, Заг сумын малчдын 70-80 хувь буюу 2000 шахам өрх нүүдэл хийжээ. ХХААГ-аас мэдээлснээр, оны эхний нийт малын 0.3 хувь буюу 11307 том мал зүй бусаар хорогдоод байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top