Хотын даргын орлогч нарыг томилохыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Р.Дагвад саналаа хүргүүлсэн. Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр /2019.04.08/ хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Хотын даргын зүгээс Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ш.Анхмааг томилох санал оруулсан бол Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагчаар М.Халиунбатыг,  Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Мөнхжаргалыг, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Отгонсүхийг, Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагайг томилох саналыг оруулсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ыяөа(66.181.161.72) 2019 оны 04 сарын 09

ХОТ БАЙГУУЛАЛТЫГ МЭРГЭЖЛИЙН ОРЛОГЧ АВЧ БОЛОХГҮЙ ЮУ. ХОТ ГЭЛЭГ ИХ ЧУХАЛ ГЭДГИЙГ ЭНЭ ХТЫН ҮЕ ҮЕИЙН ЛАРГАНЦАРУУД ЕРДӨӨ Ч ОЙЛГХЫГ ХҮСЭХГҮ ЙБНАУ ДА. ЭЭ ХАЛАГ ГЭЖ ЯАСАН АЗГГҮЙ УЛААНББАТАРЧУУД ВЭ.

0  |  0
MI giin hoid dvr(98.253.30.34) 2019 оны 04 сарын 09

Ene neg buduun nudnii shiltei nuhor ali ch dargiin ued l НЗДТГ -t hurgan darga hiigeed bga haraddgiin. MI giin hoid duruu ireeduin?

0  |  0
Top