Улаанбаатар-Дархан авто замын газар чөлөөлөлтөд 6.5 тэрбум төгрөг шаардлагатай

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зурвас газарт орсон цахилгаан, холбоо, инженерийн шугам сүлжээг зайлуулах, хүчитгэх, хамгаалах, барилга зэргийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай 6.5 тэрбум төгрөг шаардлагатай аж. Уг хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Засгийн газраас Сангийн сайдад даалгасан байна.

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2019.04.25-аас 2019.11.25-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.183.41) 2019 оны 04 сарын 14

замын зорчих хэсгийг болж өгвөл шулуун, 100 м үзэгдэлт харагдаж байхаар тооцож хийвэл зүгээр дэ. Даваан дээр үзэгдэлт хязгаарлагддаг учраас аваар осол их гардаг. Автозамын инженерүүд тааруу учир үүнийг огт тооцдоггүй. мөн хяналт тавих байгууллага хангалтгүй ажилласнаас замын чанар муу болдог. Үргүй зардал гаргахаас сэргийлэж ажлаа хариуцлагатай хийгээрэй.

0  |  0
!!!!!(66.181.161.62) 2019 оны 04 сарын 12

Нийгмийн чухал хэрэгцээнд зориулан иргэдийн өмч хөрөнгө, газрыг төр засаг дайчлан авах ёс байдаг. Нөхөн төлбөрийн хэмжээг засгийн газар өөрөө тогтоогоод түүнийгээ өгөөд л гүйцээ!! Хувь хүний хэлсэн том үнэд хахаад гацаад сууж байж болохгүй ээ!!! Угаас газар төрийн өмч байдаг юм!!!!

0  |  0
Top