Нийслэлийн удирдлагын бүтцэд өөрчлөлт орж, Засаг даргын хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчид өчигдөр /2019.04.10/ ажлаа хүлээн авсан. Иймд Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Тэрбээр ажлаа хүлээлгэн өгсөн тухайгаа “Өнгөрсөн хугацаанд гар нийлэн хамтран ажилласан, дэмжиж тусалсан баг, хамт олон, нийслэлчүүддээ талархаснаа илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд бодлогын болоод гүйцэтгэлийн түвшинд олон гацсан ажлуудыг хөдөлгөх, ирээдүйд нийслэлчүүдэд үр өгөөжөө өгөх хэд хэдэн ажлын эхлэл, суурийг тавьж ажиллалаа” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг, Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Ш.Анхмааг, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагайг, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар М.Халиунбатыг, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Мөнхжаргалыг, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Отгонсүхийг тус тус томилсон билээ.
Сэтгэгдэл ( 11 )
Аль гайгүй ажил хийдэгээ халаад байдаг бллоо юу даа.Олон орлогчын хэрэг юу байнаа
Схил гүртээд шал дордов гэдэг шиг баахан сүр бадруулсан данхар бүтэцтэй жил гхруйхан хугацаан ажиллаад нэрийн хор л баймаар юм. Харцгаая даа. Татвар төлөгчидийн мөнгийыг ч мөн ч хамаагүй үрэлгэн зарж байгаагийн жишээ энэмөн.
Yaj iim nuhur hotiin orlogch boldog baina daa. Jinhene jonhuu hutgasan daa. BRT ees ehleed olon ajluud. Hotiin zam teever dampuursan.
Баярхүү сайн ажилласан шүү ер нь тун дажгүй. Су.Батболд даргын баг үнэхээр сайн ажилласаан. Үнэн сайн ажилласаан аргагүй менежмент сайтай мэдлэгтэй ажлаа мэддэг хүмүүс. Ер хүмүүсийг солих шаардлага байгаа гэжүү. Урдах ажлаа дийлэхгүй байж Амарсайхан даргаа
Мандухай цэцэн хатаны батмөнх даян хааны багын дүр хөгширчээ хөөрхий..ямар ч таргалсий...хөөрхөн хүү бсан даа
МИЕГИЙН ТӨВ АЙМГИЙНХАН ХОТЫГ МААНЬ ЭЗЭЛЧИХСЭН Ш ДЭЭ. АМАРСАЙХАНТАЙ ТӨВ АЙМГИЙН БАЯРХҮҮ ХАМТАРЧ АЖИЛЛАНА ГЭДЭГ ЁСТОЙ ХУДАЛ. ХОРЛОНО.
bytehgyi hulgaich, er ni jyjigchin hyniig hotiin orlogchoortavij l bdag... hm!
ЗА ЁСТОЙ ЖҮЖИГЧИН ГЭЖ ГОЛЖ БАЙСАН ЗАЛУУ ТУН ДАЖГҮЙ АЖИЛЛАСАН ШҮҮ. ИРЭЭДҮЙ БАЙНА ЛЭЭ ШҮ. ТААЛАГЛСААН ХОНГОР МЭЭН
ODOO TOGLOH HALTUURNII KINO HAIJ DE XEXE
Ямар ч мэдрэмжгүй, амьдралгүй огцом огцом шийдвэр гаргадаг нөхөр ажлаа өгсөн нь болж дээ.