Архангай аймагт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд оролцсон гэмт хэрэг нэг үйлдэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тоон үзүүлэлт буурчээ. 2018 онд хүүхэд оролцсон гэмт хэрэг 11 үйлдэгдэж, өмнөх оноос 50 хувиар буурч байсныг аймгийн Цагдаагийн газар мэдээлж байна.
Хүүхэд гэмт хэрэг үйлдэх тоо буурсан нь аймгийн Цагдаагийн газар төрийн болон төрийн бус байгуулагуудтай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн, тусгай, хэсэгчилсэн арга хэмжээ, сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, тэмцээн, өдөрлөг зэрэг нөлөөллийн арга хэмжээг шат дараатай, давтамжтайгаар зохион байгуулсны үр дүн гэдгийг алба хаагчид нь онцолж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )