Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд, Хууль Зүй Дотоод хэргийн сайдын хамтарсан А/51,А/69 тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийн үйл ажиллагааг тогтмолжуулах, чанаржуулах, үйлчилгээний эрх зүйн орчны мэдлэг мэдээллийг дээшлүүлж, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хуралдлаа.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь Зөрчил, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед болон дараагийн шатанд гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч /сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч/ болон хохирогч, гэрч хүүхдүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн эрхийг ханган хамгаалах чиг үүрэг бүхий хороо бөгөөд Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүүхдийг хүлээн авч шаардлагатай зөвлөгөө, туслалцаа, дэмжлэг үзүүлдэг.
Хурлаар, ХЭХЗХ-ны чиг үүргийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаарх мэдээлэл танилцуулж, ХЭХЗХ-ны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, ХЭХЗХ-ны гишүүд гэмт хэргийн хохирогч 4 хүүхдийн кейс дээр ажиллаж, Цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, шинэ санаа дэвшүүлэн, түүнийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэн нэгдсэн шийдвэрт хүрлээ.
Сэтгэгдэл ( 0 )