Говьсүмбэр: "Ахмад-дунд-залуу үеийн уулзалт өдөрлөг" болов

2019 оны 04 сарын 19

"Ахмад-дунд-залуу" үеийн залгамж холбоог бэхжүүлэх, тэдний арвин туршлага, мэдлэг ур чадварыг залуу үед өвлүүлэх зорилгоор "Ахмад-дунд-залуу үеийн уулзалт өдөрлөг"-ийг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр ахмад үеийг төлөөлж ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа С.Ганбат алба хаагчдад ажлын туршлагаасаа хуваалцаж, дунд үеийг төлөөлж эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Батхуяг албандаа хоёргүй сэтгэлээр чин шударгаар ажиллахыг зөвлөж, залуу үеийг төлөөлж Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Л.Очбадрах цагдаагийн албаны мөн чанар, сонирхол, алба хаагч нарт зөв хүмүүжлийн талаар уриалга дэвшүүллээ.

Мөн цагдаагийн албанд шинээр томилогдсон цагдаагийн дэд ахлагч Н.Мөнгөншагайг цагдаагийн тангараг өргүүлэх арга хэмжээг зохион байгуулж, эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтан бэлтгэл ахлах ахлагч Г.Баярсайхан ажилд нь амжилт хүсэж, дурсгалын зүйл гардууллаа. 
Арга хэмжээний хүрээнд алба хаагчид, ахмад ажилтануудыг оролцуулан "Дартс"-ын тэмцээнийг зохион байгууллаа.

www.govisumbernews.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top