Каратэгийн ОУ-ын тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ

2019 оны 04 сарын 22

Японы нийслэл Токио хотноо энэ амралтын өдрүүдэд /2019.04.20-21/ Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратэгийн олон улсын нээлттэй тэмцээн боллоо.

Киокушин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд 20 орчим орны 30 орчим дожоны 2000 гаруй тамирчин оролцсон байна. Тус тэмцээнд Монгол Улсаас нийт 15 тамирчин бага нас, өсвөр нас, ахмадуудын ангиллын жин тус бүрд өрсөлдсөн байна.

Тэмцээнээс Монголын баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ.
 

  • "Орчлон" сургуулийн 2B ангийн сурагч Н.Нэмүн долоон насны ангилалд алтан медаль,
  • 35-39 насны ангиллын +80 кг-ийн жинд ОУККБ-ын Монгол дахь салбар, МККХолбооны Орхон аймгийн Киокушин каратэгийн дожоны багш, дасгалжуулагч, тамирчин З.Нандинзориг  хүрэл медаль, 
  • 40-44 насны ангиллын -70 кг-ийн жинд Улаанбаатар дожоны нэр дээр оролцсон Ө.Гантөмөр хүрэл медаль хүртлээ. 
     

Манай баг тамирчид өмнө нь тус тэмцээнээс медаль авч байгаагүй бөгөөд энэ жил гурван медаль хүртсэн нь түүхэн амжилт болсон байна.

Алтан медаль хүртсэн Н.Нэмүний хувьд анх таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд амжилтаа ахиулсаар өнгөрсөн жил киокушинкай каратэгийн JOSO Cup-2018 тэмцээнээс хүрэл медальтай ирж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top