Японы нийслэл Токио хотод энэ сарын 20-21-нд болсон Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратэгийн олон улсын нээлттэй тэмцээний аваргаар монгол хүү тодорсон юм. Киокүшин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд 20 орчим орны 2000 гаруй тамирчин оролцсон байна.
“Орчлон” сургуулийн 2B ангийн сурагч Н.Нэмүн нь долоон насны ангилалд алтан медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлэн, эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа. Тэрбээр өчигдөр /2019.04.22/ эх орондоо ирсэн юм.
Манай баг тамирчид өмнө нь эл тэмцээнээс медаль авч байгаагүй аж. Н.Нэмүн өмнө нь таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж байжээ. Тэрбээр амжилтаа ахиулсаар өнгөрсөн онд киокүшинкай каратэгийн “JOSO Cup-2018” тэмцээнээс хүрэл медальтай ирж байв.
Киокүшин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд Монгол Улсаас нийт 15 тамирчин бага нас, өсвөр нас, ахмадуудын ангилалд өрсөлджээ. Монголын баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медальтай эх орондоо ирсэн юм. Н.Нэмүнээс гадна 35-39 насны ангиллын +80 кг-ийн жинд ОУККБ-ын Монгол дахь салбар, МККХолбооны Орхон аймгийн Киокүшин каратэгийн дожоны багш, дасгалжуулагч, тамирчин З.Нандинзориг хүрэл медаль, 40-44 насны ангиллын -70 кг-ийн жинд Улаанбаатар дожоны нэр дээр оролцсон Ө.Гантөмөр хүрэл медаль хүртжээ.
Н.Нэмүний багш, Улаанбаатар Дожо клубийн багш, дасгалжуулагч О.Хонгорзул болон хүүгийн аав, эмээ нь ийнхүү ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
Hi mundag hvvd bayr hvrgie oshoo ilvv ih amjilt gargaarai
сайн бна баяр хүргэе...