"Тютю" уран сайхны кинонд тоглож, олны хараанд өртсөн жүжигчин М.Цэрэндолгор Италийн "Vogue" сэтгүүлийн хуудсыг чимлээ. Жүжигчин гэхээсээ илүүтэй фото модель чиглэлээр ажиллах болсон тэрбээр өнгөрсөн жил тансаг зэрэглэлийн гутал үйлдвэрлэгч "Christian Louboutin"-ы нүүр царайгаар тодорч байв. Харин энэ удаа Цэдо загварын алдартай сэтгүүлүүдийн нүүр хуудаснаа залрах болов. Сэтгүүлүүд гэсний учир нь "Vogue" сэтгүүлийн зураг авалтад оролцохоосоо өмнө тэрбээр "Elite" болон Израйлийн хамгийн олон уншигчтай @thejerusalem_post style сэтгүүлийн хуудаснаа уригдсан юм.
Алдартай брэндүүдийг сурталчлан эрхэмсэг бөгөөд эрч хүчтэй байдлын илэрхийлэл болсоор байгаа түүнтэй Монголын алдартай брэндүүд ч хамтран ажилладаг.
Москвагийн театр, урлагийн их сургуулийг амжилттай дүүргэж, мэдлэг чадвар, авьяас билгээрээ загварынхныг ийнхүү өнгөлж яваа үзэсгэлэнт бүсгүйг lifestyle онцолж байна. Түүний хувийн амьдралаас сонирхуулахад, жүжигчин бүсгүй хөгжмийн зохиолч Л.Балхжавын бэрээр тодроод байгаа билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Bilguun ni Hunter suugaagui sh dee haha. Hudlaa medeelel gargahaa bolimoor yum
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 2% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: +22 780 147 359
az jargal, amjilt hysie. bi tanaar baharhaj baina
Mongol ohinii tsaraig olon ulsiin setguulini nuurees harah saihan bna