Сүхбаатар аймагт энэ сарын 22-ны өдөр тал хээрийн гал түймэр гарчээ. Тодруулбал, уг түймэр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга сумын нутаг Шилийн богд ууланд гарсан байна. Улмаар түймрийг Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч, болон нутгийн иргэд нийлэн газар авахуулалгүй унтраажээ.
Дээрх гал түймрийн улмаас, Дарьганга сумын нутаг байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 метр, өргөн нь 400 метр талбайд суулгасан таримал мод, өвс шатаж, их хэмжээний хохирол учирчээ. Иймд, Аймгийн цагдаагийн газраас уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, таван иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )