Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит - 2019" тоглолт айсуй

2019 оны 04 сарын 24

Хавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ.

Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна. 

Тэгвэл энэ удаагийн "Хаврын Хит - 2019" тоглолтод МУАЖ Дуучин А.Долгор, Төрийн соёрхолт Д.Сосорбарам, МУГЖ Дуучин С.Батсүх, МУГЖ Дуучин Н.Чулуунхүү,  МУГЖ Дуучин Д.Энхзул, МУГЖ Дуучин Ж.Уранчимэг,  МУГЖ Дуучин Ч. Амаржаргал, МУГЖ  Дуучин М. Бямбажав, МУГЖ Дуучин Х.Болормаа СТА Дуучин А.Мөнхбат,  Э. Оюумаа,  хос дуучид Д.Хишигбаяр Р. Дэлгэрмаа, Д.Жавхаасайхан Д.Үүрийнтуяа, Э.Төрмандах О.Гансувд Б.Батболд,  Ая зохиогч Б. Пүрэвсүрэн, Д.Намсрайноров, Э.Чулуунчимэг, Д.Отгонжаргал, Т. Дэлгэрмөрөн, П. Жимсээ, Б. Болд Х.Мөнгөнцэцэг, Н.Мөнгөншагай, Я.Гэрэлчулуун, "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай, А.Түмэн-Өлзий, Д.Найдандорж, Э.Чинбаяр, Бяцхан сод авьяастан Б.Бат-Энэрэл, "Нюанс" хамтлаг, "Увертюра" хамтлаг, "Морин хуурын чуулга", Хөгжим бүжгийн коллежийн Цохивор хөгжмийн чуулга,  Цагдаагийн "Сүлд" чуулгын бүжгийн хамтлаг оролцох юм байна.

Хит уран бүтээл гэдэг хамгийн шилдэг уран бүтээл байдаг. Тэр ч утгаараа "Хаврын Хит - 2019" тоглолтод зөвхөн шилдгийн шилдэг уран бүтээлүүд эгшиглэж, үзэгч таны мэлмий сонорыг баясгах аж.

Сюрприз дүүрэн "Хаврын Хит - 2019" тоглолт 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 19.00 цагт UB паласын концертын их танхимд болно. Хаврын Хит-2019 Нийтийн дуучдын нэгдсэн тоглолтын тасалбарыг UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүс(59.153.113.48) 2019 оны 05 сарын 03

хэдэн цаг үргэлжлэх вэ?

0  |  0
Top