“К-Поп”-ыг шинэ төвшинд гаргасан охидын хамтлаг дэлхийг байлдан дагуулж эхэллээ

2019 оны 04 сарын 27

Дэлхий нийтийг байлдан дагуулах болсон "K-Pop" урсгалын томоохон төлөөлөгчид нэг хэсэг хар тамхины хэрэгт орооцолдон ихээхэн шуугиан тарьсан. Харин энэ үеэр охидын "Blackpink" хамтлаг ёстой л тэсрэлт хийж энэ шуугианыг бага ч гэсэн намжаалаа.

Тухайлбал "Big Bang" хамтлагийн дуучин Сынри хар тамхи, хүчингийн хэрэгт холбогдон өөрийн хамтлагийн болоод энтертайнментийнхаа нэр хүндийг багагүй унагасан бөгөөд үүнийг дагаад тэдний хувьцааны үнэ ч мөн унаж байв. Азаар тэдэнд "Balck Pink" хэмээх охидын хамтлаг бий. Тэд энэ сарын дөрөвний өдөр "Kill This Love" хэмээх дуугаа олон нийтэд цацсан бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд 244 сая удаагийн хандалт авч, толгой эргүүлэм амжилт үзүүлсэн нь тус энтертаймэнтийн төдийгүй K-Pop урлагийн нэр хүндийг дахин сэргээж эхлээд байна.

Охидын "Black Pink" хамтлагийн тухайд: Тэдний харьяалагддаг "YG" энтертайнмент алдарт "Big Bang", "2NE1" зэрэг хамтлагуудыг K-Pop ертөнцөд оруулж ирэн өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг бий болгож чадсан байгууллага. Тодорхой хугацаанд гэрээтэй ажиллаж байсан тэдний гэрээ дуусахтай зэрэгцэн эдгээр хамтлагуудын орон зайг нөхөх шинэ хамтлаг тус энтертайнметэд хэрэгтэй байсан учир дэлхий даяар сонгон шалгаруулалт зарласнаар хамтлагийн гишүүдийг цуглуулж чадсан байна.

Хамтлагийн гишүүд өмнө нь Шинэ Зеланд болон Австрали, Тайланд зэрэг улсуудад амьдарч байсан бөгөөд хамтлагт орохын тулд багагүй хугацааг зарцуулж, төрөл бүрээр өөрсдийгөө хөгжүүлж иржээ.

Ийнхүү тэд олон жил бэлдсэний эцэст 2016 оны наймдугаар сарын найманд охидын "Black Pink" хамтлагийг албан ёсоор олон нийтэд зарлан, анхны "BOOMBAYAH" болон "WHISTLE" хэмээх дуунуудыг цацаж байв. Энэ нь ч тун амжилттай болж, охидыг алдар нэрд хүргэсэн бөгөөд дөрвөн жилийн хүлээлт талаар өнгөрөөгүй юм.

Учир нь тэд энтертайнментдаа 2010 оноос хойш бэлтгэгдсэн бөгөөд 2016 он хүртэл тэднийг “охидын шинэ хамтлагийн гишүүн” хэмээн ээлж дараатайгаар олон нийтэд зарлаж байжээ.

Энэ хугацаанд тэд “Big Bang” хамтлагийн клипэнд тоглох, мөн хамтлагийн гишүүдтэй хамтран дуулах, реклам, кинонд тоглох зэргээр олонд танигдаж байсан. Энэ нь олон нийтэд ихээхэн хүлээлт үүсгэж эхэлсэн бөгөөд хамтлаг хүлээлтээс давсан амжилтыг үзүүлж чадсан юм.

Эмэгтэйлэг хэрнээ хүчирхэг байдлыг үргэлж илэрхийлж байдаг тэд бусад охидын хамтлагаас эрхгүй ялгарна. Хамтлагийн лого тус улсын төрийн далбааг санагдуулам арга, билгийг хослуулсан байх бөгөөд энэ нь олон утга санааг илэрхийлдэг. Мөн дууны клипэнд харуулж байгаа үзэгдэл бүр өөрийн гэсэн утга санаа агуулсан байдаг. Үүнийг тайлж унших гэсэн хүсэлдээ хөтлөгдөн улмаар тус хамтлагт улам бүр дурладаг бөгөөд энэ нь нэг талаараа сонсогчдоо өөртөө татах нэг арга юм.

Одоогоор Өмнөд Солонгосын хамгийн хүчирхэг охидын хамтлагаар тодроод байгаа тэднийг хөвгүүдийн “BTS” хамтлагтай харьцуулах нь бий. Дэлхий даяар сая сая фенүүдтэй тус хамтлагийн араас хүч түрэн гарч ирж байгаа тэд “YG” энтертайнментийн хувьд “Big Bang” болон “2NE1” зэрэг хамтлагуудын амжилтыг давуулан биелүүлэх томоохон зэвсэг нь гэхэд хилсдэхгүй.

Одоогоор тус хамтлагийн “Ddu-Du Ddu-Du” хэмээх дуу Юүтүүб хуудаснаа 773 сая хандалт аваад байгаа бөгөөд K-Pop оддын хувьд энэ нь чамлахааргүй өндөр үзүүлэлт юм. Хамгийн богино хугацаанд хамгийн өндөр хандалт авдаг хамтлагуудыг тэргүүлдэг бөгөөд хамгийн богино хугацаанд хөгжмийн нэвтрүүлэгт ялалт байгуулсан хамтлагаар тодорч байсан байна. Зөвхөн Азидаа төдийгүй дэлхийн алдартай дуучдын рекордыг эвдсээр байгаа тэд инстаграмм орчинд хамгийн олон дагагчтай охидын хамтлаг болжээ. Харин хамгийн олон дагагчтай эрэгтэй хамтлагаар “One Direction” шалгарсан байдаг байна. Тэдний шинэчлэн тогтоосоор байгаа дээд амжилтууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа бөгөөд хамтлагийн гишүүд загварын салбарт ч мөн тун амжилттай яваа. Дэлхийд алдартай сэтгүүлүүдийн нүүр хуудсыг чимж, алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллах болсон тэд ийнхүү энтертайментийнхаа нэр хүндийг тэнгэрт тултал өсгөөд байна.

Үүнээс үзэхэд “K-Pop” ертөнц зүгээр ч нэг дуртай нь гараад амжилт үзүүлчихдэг салбар биш ажээ. Үүний ард маш их хөдөлмөр мөн мөнгө эргэлдэж байдаг. Үүнийгээ дагаад дэлхий нийтэд улсаа сурталчилж багагүй ашиг орлого олдог тэд тун удахгүй “Гиннессийн ном”-д бичигдэж ч мэдэх нь ээ.

Жэнни (Jennie)

Тайзны нэр: Жэнни (Jennie)

Жинхэнэ нэр: Жэнни Ким 

Үүрэг: Гол реппер Туслах хоолой

Төрсөн өдөр: 1996/1/16

Төрсөн улс: Өмнөд Солонгос Өндөр: 162см

Жин: 50кг

Бэлтгэгдсэн хугацаа: 5 жил 11 сар

Рөүс (Rose)

Тайзны нэр: Рөүс (Rose)

Жинхэнэ нэр: Пак Чаэёон

Үүрэг: Гол хоолой, бүжигчин

Төрсөн өдөр: 1997/2/11

Төрсөн улс: Шинэ Зеланд

Өндөр: 168см

Жин: 46кг

Бэлтгэгдсэн хугацаа: 4 жил 2 сар

Лиса (Lisa)

Тайзны нэр: Лиса (Lisa)

Жинхэнэ нэр: Lalisa Manoban

Үүрэг: Гол бүжигчин, хоолой, гол реппер, хамгийн залуу гишүүн

Төрсөн өдөр: 1997/3/27

Төрсөн газар: Бангкок, Тайланд

Өндөр: 166.5см

Жин: 44.5кг

Бэлтгэгдсэн хугацаа: 5 жил 3 сар

Жисү (Jisoo)

Тайзны нэр: Жисү (Jisoo)

Жинхэнэ нэр: Ким Жисү

Үүрэг: Гол хоолой, хамтлагийн нүүр царай, жүжигчин

Төрсөн өдөр: 1995/1/3

Төрсөн газар: Сөүл, Өмнөд Солонгос

Өндөр: 162см

Жин: 45кг

Бэлтгэгдсэн хугацаа: 5 жил

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аминзаяа(66.181.160.100) 2024 оны 03 сарын 03

Гоё шүү Blackpink \n

3  |  0
Oyunnomin(202.55.188.88) 2024 оны 02 сарын 25

Woow love you blackpink

1  |  0
Monhhuslen (139.5.216.157) 2024 оны 02 сарын 25

Mash goy medeedel bn iluu hicheegeerei

1  |  0
Ysvgen(103.140.11.125) 2024 оны 02 сарын 25

Rose hoorhon shvv

9  |  0
Merrymaral Maralka(103.140.11.183) 2024 оны 02 сарын 25

Manai blackpink Geniisiin nomond bichigdeesee bilee iim ih amjilt gargaj bga ym chini bichegdeh ni oilgomjtoi gej bi bodoj bn aa klip duun deeree ymar ih handalt awch bga bileedee ugaasaa busad solongos bolon oor oor ulsiin ymarch hamtlag iim ajilt oj chadaagvi ee manai blackpink iinhan ymar ih hoorhon bas awyaslag bilee nadad lisa iin goy bvjigleh ni rose iin hvchirheg hooloi jennie iin holoi jisoo iin oln hogjim togloj chaddag ni taalagddag bas bvgdeeree Angli Ypon heltei amjilt amjilt uragshaa temvvleerei minii super hamtlag taa nar iig hench zogsooj diilj dawch chadahgvi gej blink ni itge

1  |  0
Blink(103.140.11.91) 2024 оны 02 сарын 25

Hooh ystoi goy medeelel boljee. Iim medeelel beltgehed ih hvch orson baihaa. Blackpink iintalaar yaj vvssen herhen tesret hiij amjilt gargaj entertaiman tiihaa ner hvndiig her orgoj gaihaltai hamtlag bolj baisniig hvrtel bichsen bn bi blackpink iigaa iim ner hvndtei geer garch irsniig odool medlee tanai sait niitlelt mash ih talarhaj bga gaa heliii 100 huwi setgeld hvrlee

5  |  0
Anuulan blink(103.140.11.251) 2024 оны 02 сарын 25

Aan bas Jisoo g tsarailag gej boddoggvi blink nar Oorsdiigoo jisoo goos tsarailag gej ooriigoo bodooroi za yu.....

1  |  0
Anuulan blink(103.140.11.251) 2024 оны 02 сарын 25

Ene hvn yagaad Jennie Ruje Lisa hoorhon gej bichsen bga ym Jisoo ch gsen hoorhon bvr hamtlagiinhaa nvvr tsarai gej bg bizdee tsugt ni yagaad hoorhon gej bodoj bodldoggvi ym adilhan l blackpink iin han shde ylgaraad baih ym jisoo d maani yr baihgvi

1  |  0
(192.82.73.185) 2024 оны 02 сарын 25

Жэнни ружэ лиса энэ 3 хөөрхөн шүү

3  |  8
(192.82.70.159) 2024 оны 02 сарын 25

ymar goy yumbee mash goy boljee❤

4  |  0
jisoo blink(103.140.11.202) 2024 оны 02 сарын 25

Dor hesegt heg hun blackpink herhen mongo oldog ve gej setgegdel bichsen bn blackpink oorsdiinhoo gargasan kilp eeree handalt awch mongo oldog ym

3  |  0
e(103.140.11.202) 2024 оны 02 сарын 25

Zarim neg gishvvdiinbarimtuud ni hudlaa bn teriigee zas

2  |  3
blink(103.140.11.202) 2024 оны 02 сарын 25

bi Solongos ulsiin yg entertaimant tand mash ih byrlaj bn. Uchir ni gewel Awyaslag Blackpink hamtlagiig maani gargaj ogsond. Mon Blackpink hamtlagiin jisoo jennie lisa rose gishvvd maani ch ih hicheesen baih ternii vr dvnd Blackpink maani amjilttai ywj bgd blink bi mash iheer bayrlaj bga Amjilt uragshaa Blackpink blink ni hairtai shvv

3  |  0
(64.119.25.38) 2024 оны 02 сарын 25

BLACKPINK хэрхэн мөнгө олдгыг хэлээд өгөөч дараагийн пост дээрээ тавиад өгөөч тэхүү харж байвал хариу өгөрэй

4  |  4
Tsomoo(103.140.11.121) 2024 оны 02 сарын 25

Blackpink amjilt

9  |  0
Anu(103.140.11.209) 2024 оны 02 сарын 25

Ogii hi bas blackpink blink nar aa hi Ogii giin helsneer blink nar end tsuglayr

4  |  0
Ogii(103.140.11.209) 2024 оны 02 сарын 25

Hi blackpink blink nar aa

3  |  0
Bujnee(103.140.11.209) 2024 оны 02 сарын 25

Ogii tiim ee

3  |  0
Oogii (103.140.11.209) 2024 оны 02 сарын 25

Blackpink shig naus hamtlag solongost ch baihgui terch bvv hel delhiid ch blackpink iig guitsej zeregtseh hamtlag baihgvi

3  |  0
Ogii Blackpink Blink(103.140.11.209) 2024 оны 02 сарын 25

za blackpink hamtlagiig shuten bisherdeg blink nar aa end tsuglary

5  |  0
(64.119.26.89) 2024 оны 02 сарын 25

Би яаж өөрийнхөө олбан руу оруулах вэ

4  |  1
(43.242.243.190) 2020 оны 04 сарын 30

Ийм гоё баримт оруулсанд баярлалаа

2  |  1
(43.242.243.190) 2024 оны 02 сарын 25

Маш гоё болж би блакпинк ийн шүтэгч Жэни лиса хөөрхөн шүү

4  |  3
(66.181.177.189) 2024 оны 02 сарын 25

Delxiin 26 orond 33 udaa concert togloj baina bux biletuud ni zaragdsan bolno unexeer mundag

6  |  1
Top