Б.Батбаатар: М.Хүрэлсүх зориудаар ИЗНН-ыг хорлосон

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Иргэний Зориг Ногоон нам /ИЗНН/-ын Улс төрийн зөвлөл хуралдан, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуультай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. ИЗНН-ыг 2018, 2019 оны нөхөн сонгуульд оролцуулахгүй байх талаар Сонгуулийн ерөнхий хороо шийдвэр гаргасан ба үүнийг 2016 оны УИХ-ын сонгуулийн тайлангаа хуулийн хугацаанд хүргүүлээгүйтэй холбон тайлбарлаж байгаа юм.

ИЗНН нөхөн сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон явдалд өмнөх удирдлагуудаа буруутгаж байгаа бөгөөд ИЗНН-ын дэд дарга Б.Батбаатар “ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан М.Хүрэлсүх зориудаар тайланг хүргүүлэлгүй, хугацаа хэтрүүлсэн. Зориудаар хорлосон. Түүгээр зогсохгүй М.Хүрэлсүх удалгүй АН-д элсэн орж, Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Бид нөхөн сонгуульд оролцох эрхээ хасуулсан ч 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцох бүрэн эрхээ эдэлнэ” гэв.

Харин тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар хэлэхдээ ”Бид бизнесийн ашиг сонирхолтой энэ олон улс төрийн намыг татан буулгах талаар төсөл өргөн барина. Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж манай нам үзэж байгаа. Төрийн өмчит аж ахуйн нэгж 10,8 их наяд өртэй байна. Тэр их мөнгө дандаа улс төрийнхний халаас руу орж байгаа. Иргэний хяналтын тухай хуулийг мөрдөж, Иргэнийн нийгмийг байгуулж, төрөө хянадаг болгох нь чухал” гэв.

Мөн хэвлэлийн хуралд оролцогчид “Санжаасүрэнгийн Зоригийн үзэл санааг тээгч намыг устгах, орвонгоор нь арчих хар хүчний бодлого амь бөхтэйгээр ажилласаар байгааг олон нийтэд сонордуулж байна. Монгол төр шударга, хүчирхэг, итгэлтэй, хяналттай ажиллаж, Үндсэн хуулийн шинэчлэлийн төлөө хамтрахыг улс төрийн бүх зөв хүчин, иргэний байгууллага, шурдарга иргэдэд уриалж байна” гэсэн юм.

А.СҮГЛЭГМАА

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.118.174) 2019 оны 09 сарын 10

Энэ Хүрэлсүх гэж ёстой хүн муутай новш юмаа, гэр бүлээ орхин хүүхдээ өнчрүүлж зугаа цэнгэл хөөцөлдөж яваа, бас намаа зориуд алж байна даа

0  |  0

зочин(202.179.25.63) 2019 оны 05 сарын 14

Батбаатарт амжилт хүсье, ирээдүйтэй улс төрч гэж боддог.

0  |  0
Top