Эхнэрээ хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг саатуулжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Сэлэнгэ аймагт нөхөр нь эхнэрийнхээ амь насыг хөнөөж, хэргийн газраас зугтсан хэрэг мягмар гаригт /2019.05.14/ гарчээ.

Цагдаагийнхныг очиход Зүүнбүрэн сумын нэгдүгээр багт оршин суух 28 настай, эмэгтэй У гэгч гадны нөлөөтэй нас барсан байжээ. Хэргийн газраас архины шил, заазуур, ир бүхий гурван зэвсгийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Шалгалтын явцад талийгаач эмэгтэйн амь насыг түүний нөхөр болох 30 настай Д гэгч хороосон болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Сэжигтэй этгээдийг шуурхай эрэн сурвалжилсны дүнд оройн 19:00 цагийн орчимд саатуулсан ба хэргийг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tøriin emgenel(103.229.122.106) 2019 оны 05 сарын 17

Nacan ideshtei uchir ARAATAN -- c gardag bvx ZAN mongolchuudaac gardag gedeg VNEN yum dA dandaa emegteichvvd l XOXIROGCh bolj xvvxdvvd ni ønchirch vlddeg 1 ni shorond 1 ni shorond

0  |  0
Top