Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын шав тавих ёслол боллоо /2019.05.17/.
Нэгдсэн эмнэлэг нь зоорийн давхартайгаа нийлээд таван давхар байх бөгөөд нийтдээ 4040 метр квадрат бүхий ашиглалтын талбайтай. Орчин үеийн стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хүүхдийн бүх төрлийн үзлэг оношилгоо, эмчилгээ хийх бүрэн боломжтой энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор хүүхдүүдээ үзүүлэх эмнэлгийн чанар хүртээмж сайжирч, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж эмч нар үзэж байна.
Улсын төсвийн 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй уг барилгыг ирэх арванхоёрдугаар сарын 31-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Аймгийн Засаг дарга 2016-2020 онд орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажлаа ийнхүү эрүүл мэндийн чиглэлээр хүүхдийн эмнэлэгт хөрөнгө оруулалт хийж байна. Барилгын гүйцэтгэгч компаниар “Цомбон тоосго” ХХК ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )