БАЯНХОНГОР: Аймгийн Заг суманд газар хөдлөлт болов

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Баянхонгор аймгийн Заг сумын Хүрэн бэлчир орчимд энэ сарын 16-ны пүрэв гарагийн 17:46 минутад 5.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл бусад бүс нутагт бага хэмжээнд мэдрэгдсэн ба чичирхийллийн хэмжээг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байна. Заг суманд болсон газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол гараагүй гэдгийг Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top