БАЯНХОНГОР: Төрөхийн оношлогооны тоног төхөөрөмжтэй боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, хатагтай Каори Ишикава Баянхонгор аймагт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд ажиллалаа. Тус сангаас 2,4 тэрбум төгрөгийн өртгөөр Эх барихын Яаралтай тусламжийн сургалтын өртөөг ЭХЭМҮТ болон 21 аймагт байгуулж өгч байгаа бөгөөд энэ хүрээндээ Баянхонгор аймагт Эх барихын яаралтай тусламжийн сургалтын болон зайн оношлогооны шууд холболтын тоног төхөөрөмжийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт хүлээлгэн өглөө.

Аймгийн төрөх тасагт байгуулагдаад байгаа сургалтын өртөөнд шинээр 20 гаруй нэр төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн нэмэгдэж байгаа бол зайн оношлогооны шууд холболтын тоног төхөөрөмжийг хагалгааны өрөөнд суурилууллаа. Эдгээрийн нийт төсөвт өртөг 50 гаруй сая төгрөг ажээ.

Энэ үеэр сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглаж дадах, юун дээр анхаарах талаар эмч сувилагч нарт ур чадвар, мэдлэг олгох сургалтыг төслийн багаас цогцоор нь явуулж байгаагаараа онцлог юм. Төрөх тасагт зайн оношлогооны шууд холболтын тоног төхөөрөмжтэй болсноор зарим хүндрэлтэй эх хүүхдийн амь насыг эрсдэлд оруулалгүй аврах боломжтой болж байгаа юм. Учир нь тус хагалгааны өрөөнөөс ЭХЭМҮТ буюу мэргэжлийн зөвлөх эмч нартай тоног төхөөрөмжөө ашиглан шууд холбогдсоноор зөвлөгөө авч ажилбар явуулах цогц боломжоор хангагдаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймаг нь эхийн эндэгдэлгүй, нярайн эндэгдлийг бууруулж чадсан нь НҮБ-ын Хүн амын сангийнхнаас сайн үнэлгээ авсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.22.125) 2019 оны 05 сарын 22

Зиндаа та алдаатай бичсэн байвал нийтлэхгүй байх буюу засаж байж оруулдаг болно уу!

0  |  0
Top