Түүхэн дэх хамгийн баян хүнийг тодруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

АНУ-ын эдийн засагч Сэмюэл Уильямсон газрын тосны магнат Жон Рокфеллерыг барууны соёл иргэншлийн түүхэн дэх хамгийн баян хүнээр нэрлэлээ гэж Блумберг агентлаг мэдээлжээ.

XIX, XX зууны зааг дээр тэрбээр 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй /өнөөгийн ханшаар 26 тэрбум ам.доллар/ болсон байжээ. Түүний хөрөнгө АНУ-ын ДНБ-ний 1.6 хувьтай тэнцэж байв. Энэ харьцааг өнөөдрийн ханшаар хөрвүүлбэл орчин цагийн түүхэн дэх хамгийн чинээлэг хүн болох Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгийг гурав дахин нуглах хөрөнгийг Рокфеллер эзэмшдэг байжээ. Жефф Безосын хөрөнгө 117 тэрбум ам.доллароор үнэлэгддэг.

Урьд цагийн баячууд буюу хувийн бизнес эрхлэгчид, хаадын гэр бүлийн гишүүд болон Ромын цэргийн жанждын хөрөнгө орчин үеийн тэрбумтнуудын орлогоос хэт дахин давж байсан гэдэгт Уильямсон итгэлтэй байна. Тэрбээр үе үеийн баян чинээлэг хүмүүсийн санхүүгийн үзүүлэлтийг орлого, ДНБ-тэй харьцах харьцааг харьцуулсан байна.

Forbes сэтгүүлийн нэрлэсэн үе үеийн тэрбумтнууд эрт цагийн чинээлэг эрхмүүдийн хаана нь ч хүрэхгүй гэнэ. Уильямсоны тооцоолсноор, гангийн магнат Эдрю Карнегийн хөрөнгө одоогийн ханшаар 300 тэрбум ам.доллароор үнэлэгдэх байсан бол төмөр замын магнат Корнелиус Вандербильтын хөрөнгө 200 тэрбум ам.доллароор үнэлэгдэх байв. Спартакын бослогыг дарсан, эртний Ромын цэргийн жанжин Маркус Лициниус Кракусс өнөөгийн 210 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хөрөнгө эзэмшдэг байжээ.

Эндрю Карнеги

Корнелиус Вандербильт

Маркус Лициниус Кракусс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дг(103.212.119.183) 2019 оны 05 сарын 24

За тэгвэл дэлхийн хамгийн баян хүн нь Чингис хаан гэдэг нь маргашгүй үнэн болж таарлаа. Тэр Ромын жанжид Чингис хааны дэргэд юу юм бэ?

1  |  0
Top