Монгол Улсын шилдэг аймгаар Дорноговь шалгарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай сайн хэрэгжүүлсэн аймгуудыг Засгийн газраас жил бүр тодруулдаг. Засгийн газрын тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг аймгуудыг тодрууллаа. Үүнд Дархан-Уул, Дорноговь, Увс, Өмнөговь аймаг, Орхон аймгууд дараалж, 2018 оны ажлаараа 21 аймгаас улсдаа тэргүүлж, Монгол Улсын шилдэг аймаг боллоо.Дорноговь аймгийн хувьд 2018 онд хүн ам 70 мянгад хүрч, өрсөлдөх чадвараа ахиулан 21 аймгаас дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж, эдийн засаг 9,1 хувьд хүрч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 320 тэрбумд хүрч өмнөх оныхоос 23 хувиар өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж, 2600 гаруй иргэний байнгын болон түр ажлын байрыг бий болгосон байна.

Мөн тус аймгаас 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил”  болгон зарлаж, иргэд, гэр бүл өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжих, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сурч боловсрох, хөгжин дэвших боломж нөхцөлийг бүрдүүлж, иргэдийнхээ оюунд томоохон хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн 2017 оноос Их бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, шинээр томоохон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өмнөх онуудад эхлүүлсэн хөгжлийн буухиаг үргэлжлүүлж, Алтанширээ, Даланжаргалан, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ сумын төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээ, барилга байгууламж, Иххэт сум нийтийн эзэмшлийн орон сууцын байруудын дээвэр, гадна фасад, дулаалга, зоорийн болон гадна инженерийн шугам сүлжээний засвар, ахмадын өргөөний барилга, Алтанширээ, Сайншанд, Замын-Үүд, Мандах сумдад хүүхдийн цэцэрлэг, Эрдэнэ суманд дотуур байр, Сайншанд суманд 1000 хүний суудалтай соёл, спорт цогцолбор, Замын-Үүд суманд 100 хүний ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлэг, Айраг, Улаанбадрах, Хөвсгөл Соёл, спорт төв зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр, бүтээн байгуулалтуудын ажлуудаа эхлүүлсэн байна.

Мөн Зүүнбаян-Ханги, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, нар, салхины цахилгаан станцууд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүд, Бүс нутгийн ложестик төв, Замын-үүдийн боомтыг ес дахин өргөтгөх төсөл, Сайншанд сумын Цэвэрлэх байгууламж, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс зэрэг Дорноговь аймгийн төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэх  дотоод, гадаадын томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sujon(139.5.219.90) 2019 оны 06 сарын 19

Мундаг гишүүн шүү ажлын өндөр амжилт хүсье

1  |  0
Uranbileg(112.72.11.116) 2019 оны 05 сарын 30

Dorno.gowi aimag vneheer gaihaltai manai gishvvn Delgwrsaihani nutgaa geh setgel ni iim shildeg aimag bolgoj b.gaa nutginhaa toloo mash ih ajil hiideg gishvvndee amhult hvsee

0  |  0
Иргэн(66.181.161.69) 2019 оны 06 сарын 26

Ямар худалч хүүрнүүд вэ аргаа барсан юмнууд

1  |  0
Иргэн(66.181.161.69) 2019 оны 06 сарын 26

Худал шаахаа боль Айрагт хаана хэн соёл спортын төв барьж байгаа юм бэ нүдэнд харагдаж чихэнд сонсогдоогүй л юм байна Ер нь юугаараа шилдэг аймгаар шалгарваа ухуулж төнхүүлснээрээ л шалгарах байх даа

1  |  0
Dornogovi(202.126.89.218) 2019 оны 05 сарын 24

20.0 tugrugiig gamgui tsatsaj ed hurungu mungunii gachigdald orson sergelen negniig ovjinoor ashiglaj uuriin tald elsuulj eh ornoosoo urvaj bui durtei evgui etgeed sonsogddog shuu.Ene Delgersaiha guai.

0  |  0
er(202.21.107.158) 2019 оны 05 сарын 24

yaaj setegheeree iim hvnd etgeed gazar shoroogoo uguud bn daa manaihaan

1  |  2
бяраа(202.21.107.158) 2019 оны 05 сарын 24

ard iregded 20 mibgan tugrug uguud ardaad ni 2,00,000,00.00InlAOR000 iig abaj baigaa hvn dee daanch dee gobiiihoohn

2  |  1
Дорноговийн иргэн(103.9.90.53) 2019 оны 05 сарын 27

Баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд аймаг маань хурдацтай хөгжиж, гэрэл өнгө нэмж, аймгийн дайтай эзэнтэй эцэгтэй болсон мэт байгаа шүү.

5  |  1
элэг(202.126.89.55) 2019 оны 05 сарын 24

2 Гахайн толгой

1  |  1
Элэг(202.9.44.79) 2019 оны 05 сарын 24

Элэг элэг. Хүн ам нь гуйлгачин байхад аль ч аймаг шилдгээр шалгараад яах вэ дээ.

2  |  3
Top