УВС: Яаралтай тусламжийн зургаан автомашинтай болно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан БНСУ-ын Пусан хотноо суугаа Монгол Улсын консул Б.Жаргалсайханы урилгаар тавдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Пусан хотод ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хөтөлбөрийн дагуу Пусан хот дахь " Сайхан хүмүүс" олон нийтийн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийж Увс аймгийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санал тавьсны дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн иж бүрэн тоноглосон зургаан авто машин, шаардлагатай байгаа эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Пусан хотын "Сайхан хүмүүс" ТББ нь 1989 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд 30 жилийн турш хөгжингүй орнуудад зориулан сайн дурын хандивын аяныг шаардлагатай салбарт зохион байгуулж ажилладаг. Нийт 3000 гаруй гишүүдтэй байгууллага юм. Энэ удаад тус байгууллагаас Увс аймагт 20 гаруй компьютерыг шийдвэрлэн олгохоор болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мөнхсүх(64.119.20.146) 2019 оны 05 сарын 26

баяр хүргэе сайхан мэдээ бна амжилт хүсэе аймагийн удиралгад

0  |  0
Top