Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ онд Нийгмийн үйлчилгээний салбарт 105 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Татварын хэлтсийн албан хэрэгцээнд нэг автомашин, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах, ард иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллахад нь дэм үзүүлж Цагдаагийн хэлтэст хөдөлгөөнт эргүүлийн хоёр автомашин, гэр хорооллын хур хогийг ачиж зөөвөрлөх, оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хог ачиж буулгах автомашиныг “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ, Нэгдсэн эмнэлэгт хоёр иж бүрэн компьютер тус тус гардуулсан байна.
Машины түлхүүр гардуулах ёслолын үеэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь орон нутгийн төсвөөс зарцуулсан хөрөнгө оруулалтыг зохистой ашиглаж үр дүнд хүрэх, ашиглалтыг сайжруулж ажиллах захиа даалгавар өгч ажлын амжилт хүссэн юм.
Сэтгэгдэл ( 0 )