Дорноговь аймигийн Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг 318 хүүхэд, 9-р ангийг 497 хүүхэд, 5-р ангийг 318 хүүхэд төгсөж байна.
Ирээдүйн зорилго, эзэмших мэргэжлийнхээ төлөө өөрийн мэдлэг оюун, хүч чадлаа дайчлан, шамдан суралцсан суралцагчид эрдэмтэн багш, ээж аав, найз нөхдийн хамт эрдмийн баяраа тэмдэглэж байна.
Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт суралцагчдын сурч, хүмүүжих таатай орчин нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилд 5 цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан бол энэ хичээлийн жилд 320 хүүхдийн бага сургууль, 4 цэцэрлэг, 1 дотуур байрыг ашиглалтад оруулна.
Их бүтээн байгуулалтаас гадна энэ хичээлийн жилд сурагчдын сурлагын чанарыг ахиулах, багш нарын үнэлэмжийг нэмэгдүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлэх зорилгоор УБ хотын “Шинэ Монгол” сургуультай хамтран ажиллаж шат дараатай сургалт арга хэмжээг зохион байгуулсаны үр дүнд 2017-2018 оны хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 5 дугаар байрт эрэмблэгдэн бахдам амжилтыг үзүүлсэн.
Үүнтэй холбогдуулан элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг аймгийн Засаг даргын захирамжаар шагнаж урамшуулан нутгийн зөвлөлийн тэтгэлэгт хамруулсан ба энэ хичээлийн жилд ч захирамжийн хэрэгжилт үргэлжилнэ.
Эх сурвалж: Дорноговь ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )