Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг тавьж дуусгасан талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам нь жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачааг тээвэрлэх зориулалттай юм. Замын урт нь 27.7 км. Төмөр зам 1,520 мм-ийн өргөн царигтай, 50 жилийн баталгаатай. Дэд бүтцийн ажлыг 2018 оны зургаадугаар сард эхлүүлж ийнхүү барьж дуусгажээ.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Улаанбаатар төмөр замын 110 гаруй инженер техникийн ажилчид, төмөр замчид оролцсон байна. Гэхдээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Одоо төмөр замын холбоо, дохиолол, эрчим хүч, барилгын ажлыг гүйцэтгэж байгаа аж. Газрын тосны үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй билээ.
Сэтгэгдэл ( 2 )
УРА!!! МОНГОЛЧУУД БИД ЭХ ОРОН, ГАЗАР ШОРООГОО БУРЭН БУТНЭЭР НЬ БУЦААН АВАХ ЕДЕР ХУССЭН Ч ЭС ХУССЭН Ч ИРЭХ Л БОЛНО. ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ИХ ХУВЬ ЗАЯА. ГЭМТ ХЭРЭГТНУУДИЙН ГИШГЭХ ГАЗАР, УУЛЗАХ ХУМУУС ХОВОРДСООР, УНЭНД ГУЙЦЭГДЭНЭ.
Үйлдвэр нь баригдах л байгаа даа