Хүнд рок урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг Америкийн хамгийн нэр хүндтэй Биллборд сэтгүүлийн “Хард рок урсгалын дижитал борлуулалт”-ын жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Ингэснээр Биллборд хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн Монгол Улсын анхны хамтлаг болж байгаа юм.
The Hu хамтлаг 2018 оны хоёрдугаар сард “Муу чоно” дуугаа АНУ-ын хөгжмийн зах зээлд гаргаснаас хойш нэр алдар нь хурдан хугацаанд өсөж байгаа ажээ. Монгол үндэсний морин хуур, товшуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсэг ашиглан орчин үеийн рок урсгалаар дуулж байгаа нь гадаадын сонсогчдын анхаарлыг татаж байгаа юм. “Юу вэ, юу вэ, юу”, “Чонон сүлд” зэрэг хоёр дуу нь YouTube цахим хуудаст байршсан даруйдаа тус бүрдээ 10-16 сая хандалт авсан байна.
Тус хамтлаг ирэх аравдугаар сард АНУ болон европын улс орнуудад аялан тоглолтоо хийхээр болсон байна. The Hu хамтлаг есөн дуутай анхны цомгоо “Гэрэг” гэж нэрлэхээр болжээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог 2016 онд The Hu хамтлагийг байгуулж байсан түүхтэй. Орчин үеийн рок хөгжмийг ардын урлагтай хослуулсан урсгал чиглэлээр “Хүннү рок” гэж тодотгон The Hu гэх нэрийг хамтлагтаа өгсөн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Amjilt . Mundag shuu
Munda amjilt baharhaj bna shu