"Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын БИЕИЙН БАЙДАЛ хүнд байна"

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт буруутгагдан шүүхээс 23 жилийн хорих ял сонсч, ялаа эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай өнөөдөр /2019.05.31 / УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд нар очиж уулзлаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын биеийн байдал муудаж, ШШГЕГ-ын харьяа Хаалттай хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй билээ. Тэд Б.Соднодаржаа, Т.Чимгээ нартай биечлэн уулзсан бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа тухай мэдээлэв. 


Ж.БАТЗАНДАН: Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАР БОЛ ХЭЛМЭГДСЭН ХҮМҮҮС
 

УИХ-ын Ж.Батзандангийн зүгээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзсаныхаа дараах яриаг өгөв. Тэрбээр "Т.Чимгээгийн шулуун гэдэснээс олон сар цус алдсан байдалтай, биеийн байдал нь тун хүнд байна. Т.Содномдаржаагийн биеийн байдал ч гэсэн сайнгүй байна. Нэлээн ядарч, тамирдсан, цөхөрсөн шинжтэй байна. Ангийн удирдлагуудад "Хүний хүүхдийг хилсээр хэлмэгдүүлчихээд амийг нь битгий авчихаарай" гэдгийг хатуухан хэллээ. Нарийн шинжилгээнд хамруулах ажлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Эмчилгээ хийгдэж байгаа гэж хэлж байгаа боловч тийм ч сайн биш гэдэг нь сая харагдлаа. Эрүү шүүлт гурван жил, есөн сарын хугацаанд үргэлжилсэн. Гэм зэмгүй хүнийг хорих ангид авчраад, зодож балбаад ямар ч халаалтгүй, цонхгүй өрөөнд, Төв аймгийн хорих ангийн подволд модон нааран дээр хөлдөөж алах шахна гэдэг эрүүдэн шүүлтийн том хэлбэр. Дээрээс нь хэргээ хүлээ гэж эмэгтэй хүний өрөөнд эрэгтэй хүмүүсийг шалдан, нүцгэнээр нь оруулж, архи өгөөд балбаад байгаа чинь эрүүдэн шүүлт мөн биз дээ. Монгол Улсын гэм зэмгүй хоёр иргэнийг С.Зориг агсны амь насыг хохироосон гэдэг хэрэг тулгасан нь хэлмэгдүүлэлт гэдэг нь Түр хорооны олон баримтаар нотлогдож байна. Өмгөөлөгч, гэр бүлийн хүмүүсээс нь эхлээд холбогдох олон хүмүүстэй уулзлаа, хэргийн материалуудтай ч танилцлаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар бол хэлмэгдсэн хүмүүс. Шинээр илэрсэн баримтуудын дагуу энэ хоёр хүнийг нэн даруй суллах, цагаатгах ажлын төлөө Түр хороо явж байна. Түр хорооны ажилд саад учруулж байгаа хэдэн шүүгч нар байна, ял оноосон шүүгч нар нь бүгд хэвээрээ ажиллаж байна. Мөн хэргийн жинхэнэ захиалагч, бүлэглэлийн этгээдүүд түр хорооны ажлыг саатуулах гэж, зогсоох гэж янз бүрийн аргаар оролдож байна. Тэдэнд үнэнд гүйцэгдэнэ ээ, үнэн ялна" гэв.

Л.БОЛД: ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БИЧЛЭГИЙГ ОЛОН НИЙТЭД ҮЗҮҮЛНЭ
 

Харин УИХ-ын гишүүн Л.Болд "Маргааш эх үрсийн баяр. Т.Чимгээ эрүүдэн шүүгдэж байхдаа нэг охиноо алдсан. Гурван хүүхдийн ээж хүн. Т.Содномдаржаа найман хүүхдийн аав. Тэгэхээр энэ хоёр хүнийг гэр бүл, үр хүүхэд, ойр тойрных нь хүмүүстэй нь уулзуулсан хүн ёсны уулзалт болсон. Жилийн өмнөхөөсөө сэтгэл санаа нь бол дээрдсэн байна. Гэхдээ эрүүл мэндийн хувьд маш ноцтой байна. Энэ уулзалтын дараагаас энэ хоёр хүнийг цагаатгахын төлөө нийт ард түмний хөдөлгөөн өрнүүлнэ. Ингэснээрээ Монголд шударга ёсны нэг ялалт бий болно. Т.Чимгээгийн хувьд 400 хоног хоригдохдоо зуу гаруй хоногийг нь подвалд өнгөрүүлсэн. Нэг подволк, богино өмдтэй, дотуур хувцсаа ч солих боломжгүй нөхцөлд түүнийг хорьсон. Үүнийг сая Т.Чимгээ дахин нотолж байна. Охиных нь оршуулганд очуулна гэж хэлчихээд, яг тэр өдөр нь байцаалт авсан. Хэрэг хүлээлгэх гэж архи уулгасан, архинд нь мансууруулах төрлийн эм хольсон, согтож унасных нь дараа хэдэн талаас нь бичлэг хийсэн гэдгийг сая уйлаад ярьж байна. Б.Содномдаржааг зодож байгаад хавиргыг нь хугалчихаад энэ тухай байцаагчдаа хэлэхэд өнөөх нь доог тохуу хийсэн байна. Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлж болно гэсэн зөвшөөрлийг энэ хоёр маань өглөө. Бид зөвшөөрөгдсөн хэсгийг олон нийтэд үзүүлнэ" гэсэн юм. 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Засгийн газар нь хавтаст хэргийг ил болгосон гэхээр ТЕГ-ын дарга нь худал бичиг Прокурорын газар руу явуулсан. Засгийн газрынхаа эсрэг ТЕГ нь ажиллаад байна. Ил болсон материалуудыг нууцлах сонирхол тагнуулд байна. Энэ нь хууль бус гэдгийг би мэдэж байна” хэмээсэн юм.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төмөрбат (202.21.127.90) 2019 оны 06 сарын 01

Энэ улсад үнэн гэж байна уу байгаа бол энэ хоёр хүнийг одоо суллахгүй яагаад байгаа юм бэ ойлгохгүй юмаа эсвэл шоу хиигээд байгаа юм болуу

0  |  0
Muu shuugch nar(98.113.248.233) 2019 оны 06 сарын 01

Unen yalna aa! Harj l baigaarai! Ene hoyor huniig hurdan sullaad shuugchdiinh ni bairiig bulaaj avaad orond ni og!

0  |  0
зочин(59.153.114.110) 2019 оны 05 сарын 31

хүний төлөө гэсэн 2 гишүүнд баяр хүргэe

0  |  0
irgen(178.118.91.52) 2019 оны 06 сарын 01

tyrgen sullaj bie setgeliin hohirlig baragduulj ar geriinheniig ni amraagaachee

1  |  0
зочин(202.9.43.217) 2019 оны 05 сарын 31

ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛДАГ ТА ХОЁРТОО АМЖИЛТ ХҮСЭЕ

4  |  0
Top