Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ЭРҮҮДЭН ШҮҮСЭН бичлэг цацагдлаа

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон билээ. Харин ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх асуудал одоо ч олон нийтийн анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлджээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэнд үзүүлээд байсан юм. 

Тэгвэл өчигдөр /2019.06.04/ МҮОНРТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны гишүүдийн хувиар оролцсон байна. Тэд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Түр хороо хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн төдийгүй хуулийн хүрээнд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой чухал гэж хэлж болохуйц баримтуудыг ч дэлгэсэн юм.

Хамгийн гол нь, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байгаа зургаан өдрийн 27 минут 8 секундын бичлэгээс тодорхой хэсгийг эфирээр цацлаа. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

    -ЭРҮҮДЭН ШҮҮЖ БАЙГАА БИЧЛЭГ 27 МИНУТ 8 СЕКУНД ҮРГЭЛЖИЛНЭ-

УИХ-ын гишүүд болон хэвлэлийнхэнд үзүүлсэн ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэг 27 минут 8 секунд л үргэлжилнэ. Түүнээс бусад бичлэгийг прокурорын байгууллагаас олон нийтэд үзүүлэхийг хориглож Тагнуулын ерөнхий газарт бичиг хүргүүлжээ. Тиймээс зөвхөн хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн бичлэгийн хэсгийг л дэлгэсэн байдаг.

Тэрхүү бичлэгийн 25 минут орчим нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь гарах бол үлдсэн минутад нь Т.Чимгээг айлган сүрдүүлж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа хэсэг гардаг.

Бичлэгийг Төв аймаг дахь хорих ангийн ашиглалтаас гарсан доод давхрын хонгилд өнгөрсөн 2015 оны есдүгээр сард хийсэн байна. Өөрөөр хэлбэл, дүрс бичлэгт гарч байгаагаар бол Б.Содномдаржааг 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд буюу бүтэн зургаан өдөр тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа дүр зураг гардаг.  Харин Т.Чимгээг тухайн оны есдүгээр сарын 08-09-нд шилжих шөнө ойролцоогоор 40 орчим минут дарамталж, хэргээ хүлээхийг тулгаж байгаа нь дүрс бичлэгт үлджээ. 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ёё(103.242.47.86) 2019 оны 06 сарын 09

Муухай монголчууд хэлмэгдүүлэлтээс хашраагүй ийм алуурчдыг тэнгэр шийтгэнэ дээ

0  |  0
зочин(66.181.161.59) 2019 оны 06 сарын 09

хүн дарамтлаад байгаа новшнуудыг хатуу цээрлүүлэх хэрэгтэй тэр амгаланбаатар гэдэг новшийг насаар нь хорих багадна энэ хэргийг шийдвэрлэхэд оролцсон хуулийн байгууллагын ажилтануудыг нөгөө сүржигэндэг шигээ баривчилж даруйхан шийдээч энхбаярыг дамжилаад худалдаа хөгжлийн банкнийханийг баривчилдаг шигээ гүйцэтгэх ауиллагаа явуулахаас юунд айна вэ ? хэрэг болвол зандан хүүг явуулая

төр цэвэрших ёстой(64.119.21.156) 2019 оны 06 сарын 06

ХЭНИЙГ хамгаалж энгийн иргэдэд ял тулгасан вэ? ЭНЭ асуултанд хариулт хэрэгтэй. ЯЛ тулгах сонирхол ХУРЦТАН нарт байсан байна. ЦААНА нь ял завшсан ЖИНХЭНЭ алуурчин, захиалагч нар байна.

0  |  0
үйл явц хуц(66.181.161.88) 2019 оны 06 сарын 05

ямар ч нотолгоогүй хэрэг гэж энийг л хэлэх байх яг таг нотолсон тохиолдолд шууд л хэргээ хүлээх байлгүй

0  |  0
харамсаж байна(64.119.21.156) 2019 оны 06 сарын 06

ХУРЦ ГЕНЕРАЛ болсон гавъяаг бид харж байна. ЭНЭ ЦААШ нь ярихуу гэх ажилтай байсан нөхрийг шийтгэж чаддаггүй юм бол адаглаад ГЕНЕРАЛ цолыг хураагаач. ЕРӨНХИЙЛӨГЧ ийм хүний генерал цолыг хураах ёстой

1  |  0
aimaar(59.153.112.99) 2019 оны 06 сарын 05

iim yumiig nuuts gd bgaa yumchni uur aimaar yumbgaan b.adaa..

0  |  0
Uil yavtsnii l aldaa(108.218.234.108) 2019 оны 06 сарын 05

Ene zugeer l uil yavtsnii l aldaa baina. Tuunees bish eniig uzuullee geed ur dung ni uguisgej chadahgui. Ted nar buruutai bol buruutai, harin eruuden shuusen bolohoor buruugui bolno gesen yum baihgui

1  |  1
ард(202.9.43.70) 2019 оны 06 сарын 05

АН хэдэн жил засаг барьж байхдаа иймэрхүү хөгийн юм хийж байсан энэ бол зөвхөн эхлэл нь гэж бодож байна цааш нь ямар их нүгэл хийсэн бол доо

0  |  0
Baatar(64.119.18.112) 2019 оны 06 сарын 05

Yamarch umand naanatai tsaanatai handah yostoi. Iim baidlaar hergiig huleelgene gedeg bol ugaasaa hunii erh , huuliig zurchsun asuudal. Gehdee ene ni bas ene 2 sejigtniig Zorigiin heregt holboogui gesen ug bish shuu dee. Miniiheer bol ergeed murdun baitsaaltand butsaagaad l yavah heregtei bolov uu.

1  |  2
zochin(103.229.122.182) 2019 оны 06 сарын 05

uu, ter yostoy lalaruud shuukhiin ajiltan , ulaan khuwtsast , amgalanbaatar naryg uchigguy tsaash kharuulaach , bugd il bolchikhson baykhad

0  |  0
иргэн(202.55.183.178) 2019 оны 06 сарын 05

Энэ 2 ялтанг гадны нөлөөгүй цааш харуулчихааж

0  |  0
иргэн(202.55.183.178) 2019 оны 06 сарын 05

Энэ 2 ялтанг гадны нөлөөгүй цааш харуулчихааж

0  |  0
erka(182.160.36.182) 2019 оны 06 сарын 05

eo nobsh gej elbegee hurts nariig yg adilhan ingej tamlaad uzuuleech muu hoer nobsh yaj mongoliin aed tumniig doromjilj hun daramtluulj hereg huleelgej bnaa yasan adgiin humuus be elbegdorj hurts nar shuud barij horiod shorondno hiigeechee uzhees uur hurch bna

MM(150.129.141.180) 2019 оны 06 сарын 05

IIM L YUM XIIJ BAIJ DEE.BID YAMAR OROND AMIDRAAD BAINAA ENE UED AJILLAJ BAISAN UDIRDAX XUMUUST XARIUTSLAGA TOOTSOOCHEE

1  |  0
Top