Баянгол дүүргийн 750 хүүхдийг зусланд амраана

2019 оны 06 сарын 05

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал Баянгол дүүргийн 750 хүүхдийг хотоор аялуулж, зусланд амраах үйл ажиллагааг зохион байгуулж байна. “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд эх оронч хүмүүжил төлөвшилтэй, хамт олондоо зөв үлгэр дуурайл үзүүлдэг хүүхдүүд болон “Монгол хүүхэд ба эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд шүдээ бүрэн эрүүлжүүлсэн хүүхэд багачуудад зусланд амрах эрхийн бичиг олгожээ.

Мөн “Уншлагыг дэмжих-2021” төслийн хүрээнд хамгийн олон ном уншсан, номонд дурлагч сурагчдыг энэхүү үйл ажиллагаанд хамруулж байна. Түүнчлэн агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч буй хүүхдүүдийг “Эрүүл уушги-Эрүүл бие” хөтөлбөрийн хүрээнд зусланд амраахаар болжээ. Өнөөдөр хүүхдүүдэд зусланд амрах эрхийн бичгийг нь гардуулах аж. 

Хүүхдүүдийг зусланд зөвхөн амраахаас гадна “Миний эх орон” сэдэвт монгол хүний амьдрах ухаан, бие даан амьдрах чадвар олгох 36 цагийн сургалт явуулах юм.  Ирэх долдугаар сарын 15-наас уг арга хэмжээ хэрэгжиж эхлэх аж.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(150.129.143.220) 2019 оны 06 сарын 05

БГД- вант улсын хаанС. Эрдэнэ 750 хvvхдийг vнэгvй амрааж байгаа юм бол уу? Гэхдээ тvvнд зарцуулсан менгее амархан олоод авч чадна. Ашиг нь дараагийн сонгуульдаа ялах зорилготой.

0  |  0
(202.131.227.178) 2019 оны 06 сарын 05

зусланд очоод ХРИСТ МҮҮН-чин болохгүй бол болж л байна.

0  |  0
(202.131.227.178) 2019 оны 06 сарын 05

зусланд очоод ХРИСТ МҮҮН-чин болохгүй бол болж л байна.

0  |  0
Top