Дугуйн аймгийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Увс аймгийн Дугуйн холбооноос хоёр дахь удаагаа Дугуйн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Анхны тэмцээнд есөн насны ангилалд 60 гаруй тамирчин оролцож байсан бол энэ удаагийн тэмцээнд 13 насны ангилалд 130 орчим тамирчин өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээн 10 сая төгрөгийн шагналын сантай, өндөр зохион байгуулалттай болсон бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Cannondale Mongolia” ХХК ажиллажээ.

Дугуйн спортыг дэмжигч байгууллагаар хамгийн олон ангилалд тамирчдаа оролцуулж, оролцсон бүх тамирчид нь байр эзэлсэн амжилтаар Б.Анхбаяр захиралтай Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ны Увс аймгийн газар шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top