Тагнуулынхан дипломат паспорттай хоёр иргэнийг ГУРВАН ЖИЛ мөрджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Германы Дрезден хотноо дипломат паспорттой Монгол Улсын хоёр иргэн 70 кг хар тамхи хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрүүлэх гэж байхдаа баригдсан талаарх мэдээллийг өмнөх дугаартаа хүргэсэн билээ.

Дээрх хоёр иргэн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт дипломат ажилтан, жолоочоор ажилладаг байжээ. Одоогоор хоёр улсын хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул тэдний овог нэр, албан тушаалыг нь нууцалж байгаа аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хууль, хяналтын байгууллагаас энэхүү хэргийг илрүүлэхийн тулд гурван жилийн өмнөөс мөрдөж эхэлжээ. Тэдний ард дахин Монгол Улсын иргэн байж болзошгүй гэж үзэж байгаа төдийгүй тагнуулын байгууллагаас гадны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ажээ.

Тэгвэл энэхүү хэрэгтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газраас өчигдөр /2019.06.06/ олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Хэвлэлийн бага хуралд тус газрын дарга Л.Мөнхтүшиг оролцсон.

Тэрбээр “Хар тамхины хэрэгт холбогдсон этгээд Истанбул дахь Ерөнхий консулын газарт чухал албан тушаал хашдаг нь үнэн. Гэхдээ яг энэ тохиолдолд суугаа улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол тухайн Консулын газрын асуудал болдог юм. Консулын чиглэлээр бид ажлаа хийж байгаа. Ямар нэгэн байдлаар мэдээллийг нуун дарагдуулах зүйл байхгүй. Чухам ямар учраас Истанбулын консулын газрын ажилтан Германд ажиллаж байсан талаар шалгаж байна” гэх тайлбарыг өглөө.


Л.МӨНХТҮШИГ: МОНГОЛЫН ХОЁР ИРГЭНИЙГ ДРЕЗДЕН ХОТНОО СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэвлэлийн бага хурлынхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Дипломат паспорттой Монгол Улсын хоёр иргэн хар тамхины хэрэгт холбогдоод сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Гадаад харилцааны яамныхан анх хэргийг талаарх мэдээллийг хэзээ хүлээж авсан бэ?

-Мэдээллийг нуусан зүйл байхгүй. Хилийн чанадад гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа Монгол иргэдтэй холбоотой мэдээллийг бид Консулын газраараа дамжуулан авдаг. Авсан даруйдаа холбогдох арга хэмжээ авч, ар гэрт нь мэдэгддэг. Энэ хэрэг шалгагдаж байна. Хувь хүний нууцыг хамгаалах асуудал ч байдаг. Суугаа орны хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Консулын асуудал болдог юм.

-Туркээс ямар хэргээр Германд явж байсныг нь тодруулсан уу?

-Хэргийг шалгаж байна. Цаанаа Монгол иргэд холбоотой эсэх асуудлыг тагнуулын байгууллага шалгаж байна.

-Геройн тээвэрлэж явсан машин нь Консулын газрын машин байсан гэх мэдээлэл бий. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Ерөнхий консулын газрын машин байсан.

-Зарим хэвлэлээр хар тамхины хэрэгт холбогдсон хоёр хүний нэрийг нууцалж байгаа нь томоохон албан тушаал хашдаг хүмүүсийн хүүхдүүд байж болзошгүй гэх мэдээллийг цацжээ. Өөрөөр хэлбэл, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Билэгт, ГИХАЭГ-ын дарга Д.Мөрөнгийн хүүхэд байсан гэж мэдээлжээ. Энэ үнэн үү?

-Хэргийг шалгаж байгаа учраас нэрийг нь хэлэх боломжгүй.

-Тэднийг хаана хорьж байгаа вэ?

-Дрезден хотод саатуулагдсан. Тухайн улсын хуулийн дагуу шийтгэлээ авах байх. Одоо өмгөөлөгч томилогдоод ажиллаж байна.

-Тухайн улсын хуулиар ямар ял шийтгэл оноох бол?

-Хэргийн хянан шалгах ажиллагаа дуусаагүй байна. Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт Германы хуулиар 2-15 жилийн ял оноодог.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.157) 2020 оны 04 сарын 15

ЭНЭ КОНЁУЛЫГ ХЭН НЭР ДЭВШҮҮЛЖ ТОМИЛСОН БЭ КОНСУЛЫН МАШИН ГЭЖ БАЙНА ШҮҮ

0  |  0
ЗОЧИН(202.126.89.157) 2020 оны 04 сарын 15

НӨГӨӨ Л МАНАН БҮЛЭГЛЭЛ, ДАРГА НАРЫН ХҮҮХДҮҮ ЭСВЭЛ ЦҮНХ БАРИГЧИЙН ХҮҮХДҮҮД БИЗ ЭД НАРТ ЭХ ОРОН АРД ТҮМЭН ГЭСЭН СЭТГЭЛ БАЙХГҮЙ ЯАВАЛ ХУРДАН БАЯЖИХ ГЭСЭН БОДОЛ БАЙГАА

0  |  0
иргэн(192.82.64.220) 2019 оны 06 сарын 12

энэ Төрийн албанд ямар хүмүүсийг ямар цензурээр оруулаад байгаагийн тод жишээ. Бас уг хэргийг санхүүжүүлэгч нэг этгээд байж л таараа. Тэр санхүүжүүлэгчийг олох нь хамгийн чухал

0  |  0
matilda(185.195.16.89) 2019 оны 06 сарын 10

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
sss(202.179.26.73) 2019 оны 06 сарын 08

Даанч дээ. Бүтэлгүй 2 германд баригдчих гэж. Манай тагнуулууд яг барих гэж байхад

0  |  0
sss(202.179.26.73) 2019 оны 06 сарын 08

Даанч дээ. Бүтэлгүй 2 германд баригдчих гэж. Манай тагнуулууд яг барих гэж байхад

0  |  0
Mongols 13(5.167.1.204) 2019 оны 06 сарын 08

Bugdiig ni buud.uur yamarch arga bhgui

0  |  0
Zochin(174.205.13.64) 2019 оны 06 сарын 08

Munkh -Ochir bagiin naizaa joloochoor avchraad tamxi zuulguj baisan baina shuu dee, Ter jolooch ni said Tsogtbaatar iin jolooch baisan gexeer ,en 3 xamcaatnyyd baina shuu

0  |  0
зочин(202.55.188.41) 2019 оны 06 сарын 08

Консулын ажилтан гэсэн чинь нөгөө л алдарт Билэгт, Мөрөнгийн хүүхдүүд. Хогийн шүгэлнүүд. Ийм л байгаам. Чадвартай, ёс зүйтэй , шилмэл ,ардын хүүхдүүд ажиллах ёстой Местэнд нам дагасан долдой. хулгайч нарын боловсролгүй , хүмүүжилгүй, гарал үүсэл муутай нөхдүүд очиж байгаагийн тод жишээ, үр дүнд нь Монголчуудын муу нэр улам муудсаар.

6  |  0
зочин(66.181.188.18) 2019 оны 06 сарын 07

Ял нь хоёрхон жил вм байна ш даа.

0  |  0
Зочин(103.9.90.53) 2019 оны 06 сарын 07

Баригдахгүй бол явж л байг гэж бодсон юм байх даа.

0  |  0
зочин(202.179.31.242) 2019 оны 06 сарын 08

Улсын нэрийг гутаасан иймэрхүү юмнуудыг цааш нь харуулж баймаар юм. Хар тамхины талаар хатуу хуультай оронд энэ хэргээ үйлдэхгүй яав даа, тэгсэн бол ашгүй 2 дайсан цаазаар авахуулахгүй юу.

2  |  0
Tomchuuliin hiih aji(115.171.245.75) 2019 оны 06 сарын 07

Iim hergiig jiriin ajilchin, malchnii huuhed hiihgui l dee! tsagaan zahatnuudiin huuhduud ” alban bolood dipolmat pasportiin ard nuugdaj,mongol ulsiin buren erht elchin saidiin yaamnii alban dugaartai mashin hologlon hiine.Ene uildliig niigmiin talaas ni harval mongol ulsiig,, mongol hunii neriig shoroond hutgasan hereg.Hervee jiriin malchin, ajilchnii huuhed oroltsson baival zagaan zahatnuudiin l zolios bolj gar hol ni bolj yavaad barigdsan baih taltai.Tegeed ch ene hereg jiriin irgeded hamaagui asuudal

0  |  0
Top