БАЯНХОНГОР: Есөн залуу гэр бүлд өргөө цагаан гэр өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс хоёр жилд нэг удаа зохион явуулдаг уламжлалт XVI наадам өнөөдөр /2019.06.07/ Баянхонгор аймагт болж байна. Энэхүү наадамд 20 аймаг, Улаанбаатар хотын гурван дүүргийн 1000 мэргэшсэн нягтлан бодогчид оролцохын зэрэгцээ долоон төрлийн тэмцээнд ур чадвар, ухаан бодлоо уралдуулан өрсөлдөж байна. Энэхүү уламжлалт XVI наадмын хүрээнд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн санаачилгаар салбар салбарын шилдэг ажилтан, ажилчид, малчин зэрэг есөн залуу гэр бүлд таван ханатай өргөө цагаан гэрийг бэлэглэлээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын орлогч М.Мөнхбат, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн удирдах зөвлөлийн дарга Б.Түвшин, тус институтийн Баянхонгор аймаг дах салбарын дарга Э.Энхбат, аймгуудын мэргэшсэн нягтлан бодогчдын салбарын дарга нар залуу гэр бүлүүдэд өргөө цагаан гэрүүдийг хүлээлгэн өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top