Т.Чимгээгийн нөхөр С.БЯМБАСҮРЭН: Цорын ганц гэрч Б.Булгантай Т.Чимгээг нүүрэлдүүлээгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт шүүхээс хорих ял оноосон. Харин энэ хэргийг мөрдөн шалгасан тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтнууд эрүүдэн шүүсэн хэргээр хоригдоод буй. Иймд эрх нь зөрчигдсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хорих эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй билээ. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнтэй ярилцлаа.

С.БЯМБАСҮРЭН: Ц.АМГАЛАНБААТАР  ХҮН АЛАХААРГҮЙ АЙМХАА ХҮҮХЭД БАЙСАН

-Та хамгийн сүүлд эхнэртэйгээ хэзээ очиж уулзав. Биеийн байдал нь гайгүй байна уу?

-Тавдугаар сарын 2-нд очиж уулзсан. 90 хоногт ар гэрийнхэн нь нэг удаа уулзах эрхтэй байдаг юм байна. Тэгээд хоёр хоногийн уулзалт авсан.  Биеийн байдал нь тийм ч сайнгүй болсон шүү дээ. Төв аймгийн мөрдөнд хоёр жил шахам хоригдсон. Анх долоон сар подвалд хоригдож байсан. Цементэн шалтай, хана нь хөгцөрсөн хүн байх аргагүй л газар байдаг шүү дээ. Би ч гэсэн тэнд 14 хоног хоригдоод гарч байсан. Агаар салхигүй тийм нөхцөлд зургаа, долоон сар болсон эмэгтэй хүн ямар олиг байхав дээ. Анх хоригдсон даруйд нь ар гэртэй нь хоёр сар уулзуулаагүй. Тэгээд анх очиж уулзахад хөл нүцгэн, томдсон углааш, дан өмд, биеийн тамирын цамцтай гарч ирж байсан. Тийм хүнд нөхцөлд байсан эмэгтэй хүн ямар сайн байхав. Хоригдох хугацаандаа ерөөсөө эмчилгээ хийлгэж байгаагүй. Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид байхад нь ч эмчилгээ хийж байгаагүй. Өнгөрсөн жил 407 дугаар ангийн дарга нь солигдоод С.Зул-Очир гэж хурандаа даргаар томилогдсон. Түүнээс хойш байдал нь өөрчлөгдсөн л дөө. Өмнө нь ганцаарчлан хорихдоо байнга суугаагаар нь байлгадаг байсан. Харин сая эмнэлэгт хэвтсэнээс хойш эмчилгээ хийлгэж гайгүй болж байна.

 -Яагаад  нэг газар хөдөлгөөнгүй суулгадаг байсан гэж?

-Өрөөнд нь өдөржингөө хөдөлгөөнгүй суугаагаар нь байлгадаг байсан. Орой 22:00 цаг болоход унтахаар орондоо ордог. Харин С.Зул-Очир хурандаа очсоноос хойш өрөөндөө явдаг болсон. Өдөртөө гар урлалын ажил энэ тэр хийдэг болсон юм билээ.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүснээс шүд нь маш ихээр унасан гэж УИХ-ын гишүүн Л.Болд мэдэгдэж байсан?

-Нийт тав, зургаан шүд авахуулсан. Нүүр нь нэлэнхүйдээ хавдартай. Надад ч маш их хэцүү байдаг. Сэтгэл санаа маш хүнд явж ирлээ. Гурван жил гаруй хугацаанд миний нойр хүрэхгүй явж байна. Нойргүйдэлд хүрээд эмнэлэгт хүртэл хэвтэж байлаа. Үс бууралтаад, нүүр ам үрчийгээд биеийн байдал эрс муудсан. Гэтэл тэнд байгаа хүн ямар байх уу, ойлгомжтой шүү дээ.

-Танд эхнэр тань юу ярьж байх юм?

-“Хийгээгүй хэрэг юм чинь гарна” л гэж ярьдаг. Уулзах болгонд л уйлдаг. Гурван шатны шүүхээс хорих ял сонсоод хорих ангид очихдоо сэтгэл санаа нь маш хүнд байсан. Харин одоо нөхцөл байдал арай өөр болж байгааг Т.Чимгээ мэдэж байгаа. Сэтгэл санаа нь дээр болж байгаа л даа. Гэвч бид хоёр итгэхээ байсан шүү дээ.

Анх эхнэрийг маань бариад явахад үнэн зөв нь олдох нь гэж бодож байсан. Ц.Амгаланбаатар мессеж бичиж байсан дарамт нь зогсох нь гэж ойлгосон. Ц.Амгаланбаатар тухайн үед бидний дэргэд байгаа юм шиг эхнэр лүү маань мессеж бичиж дарамталдаг байлаа. “Хүүхдүүд чинь ийм хувцастай, тэнд явж байна” гээд мессеж бичнэ. Тэгээд хийгээгүй хэрэг юм чинь гараад ирнэ гэсэн итгэлтэй байсан. Гэтэл асуудал буруу тийшээ болоод ирсэн. Хэргийг шалгаж байсан байцаагч нар анхнаасаа энэ хүмүүст хэрэг хүлээлгэнэ гэсэн итгэл үнэмшилтэй, бардам байсан. Шүүхээр гэм буруутайг нь тогтоочихсон юм шиг биднийг дарамталдаг байв. “Та хоёр дахиж хамт амьдарна гэж бодож байна уу” гэж намайг дарамталж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхийг хүртэл хориглосон. Нууцын зэрэглэлтэй гээд гарын үсэг зуруулсан. “Хэрвээ хэвлэлд янз бүрийн ярилцлага өгвөл ард чинь хүүхдүүд чинь байгаа шүү дээ” гэж дарамталдаг байлаа. Намайг бол алвал ална биз гэж боддог. Харин хүүхдүүдийг минь яачих бол гэж эмээдэг байлаа. Дөнгөж амьдрал үзэж буй хүүхдүүдэд минь хэцүү байна шүү дээ.

 -Танаас байцаалт авахдаа л дарамтлаад байх уу?

-Намайг хүрээд ир гээд хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нар дуудна. Байцаалт авахдаа янз бүрийн үгээр дарамтална. Мөн намайг байнга дагадаг байсан. Гэрээс гарна, машинтай хүмүүс дагана. Автобусанд суухаар хамт дагаад ороод ирдэг. Энэ хүмүүс чинь хийгээгүй хэргийг гэм зэмгүй хүмүүст тохчихоод, тэр нь илрэх байх гээд үхтэлээ айдаг байсан байх. Намайг янз бүрийн хүнтэй уулзчихна гэж боддог байсан биз. Хүн дагаад байна гэдэг чинь маш их дарамт шүү дээ. Хүнтэй тайван уулзуулахгүй. Харин хэргийг шүүхээр шийдвэрлэснээс хойш намайг дагахаа больсон. Олон нийтэд би мэдээлэл өгөх, ярилцлага өгье гэж боддог ч хүүхдүүдэд маань муу юм болчих вий гэж эмээдэг байсан.

Шүүхээр гэм буруутайг нь тогтоочихсон юм шиг биднийг дарамталдаг байв. “Та хоёр дахиж хамт амьдарна гэж бодож байна уу” гэж намайг дарамталж байсан.  

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж буй бичлэгийн хэсгийг МҮОНРТ-ээр гаргасан. Та үзсэн байх?

-Би үзсэн. Ийм эрүүдэн шүүлт болж байгаа талаар эхнэр маань надад хэлдэг байсан. Би ч өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан. Т.Чимгээг анх 2015 онд Төв аймгийн мөрдөнд хоригдож байхад нь Ц.Амгаланбаатар өрөөнд нь ороод дарамталдаг байсан юм билээ. Полиграфын шинжилгээ авахаас өмнөх шөнө нь гурван цагийн үед Ц.Амгаланбаатар өрөөнд нь орж ирээд элдэв үгээр дарамтлаад, хоёр тамхи татаад гарсан байгаа юм. Тэгээд маргааш нь Т.Чимгээ полиграфын шинжилгээ өгөхөөр очиход, шинжилгээ авах гэж байсан хүн нь асуусан байгаа юм. “Урьд шөнө хэр тав тухтай хонов” гээд. Тэгэхэд нь манай хүн хэлдэг юм байгаа биз дээ. “Шөнө Ц.Амгаланбаатар хэргээ хүлээ гэж дарамталсан” гэж. Сэтгэл санаа нь тогтворгүй тайван бус унтсан бол полиграфын шинжилгээ өөр гардаг юм байна л даа. Тэгээд тухайн үед полиграфын шинжилгээ аваагүй гэсэн.

-Та 14 хоног хоригдсон. Таныг яагаад хорьсон юм бэ?

-Намайг 2016 гуравдугаар сард баривчилж, Төв аймгийн мөрдөнд хорьсон. Би эхнэрээ хоригдсоноос хойш хотод ирсэн байсан. Гэтэл нэг өдөр дуудаад яваад очтол, энэ хэрэгтэй холбогдуулан хорих шаардлагатай гээд л баривчилсан. Намайг маш их үгээр дарамталж байсан. Полиграфын шинжилгээ хүртэл авсан. Сүүлд нь 2016 оны наймдугаар сард прокуророос надад “Энэ хэрэгт холбогдолгүй” гэсэн бичиг ирүүлсэн. Ингэж л хүнийг дарамталж, хэлмэгдүүлдэг хүмүүс шүү дээ. Харин хэргийг шалгасан, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, мөрдөн байцаагч нарыг хорьсон дуулдсан.

Энэ хэрэгт ээж нь ингэж хэлмэгдээгүй байсан бол миний охин өдийд ажлаа хийгээд явж байх байсан. Осолд орохгүй байх байсан. Ээжийнхээ төлөө явж байгаад амиа алдсан.

-Охин чинь осолд орж амиа алдсан. Энэ хэрэгтэй ямар нэгэн холбоотой гэж боддог уу?

-Миний охин осолд орж нас барсанд үнэхээр харамсдаг. Осолд ороход хамт явж байсан жолооч охин нь надтай ерөөсөө холбоо барьдаггүй. Аравдугаар хороололд гоо сайханы салонд ажиллаж байна гэсэн сургаар нь би нэг очсон юм. Үүдний угтагч нь байгаа гээд дуудуулсан ч намайг камерт харчхаад алга болчихсон. “Байсан чинь арын хаалгаар гараад явсан байна” гэж байсан. Тэгээд ерөөсөө надтай уулзаагүй. Тэр охин, хүн болсон хойно надаас эмээсэн байлгүй. Осол энэ хэрэгтэй холбоогүй биз дээ. Харин энэ хэрэгт ээж нь ингэж хэлмэгдээгүй байсан бол миний охин өдийд ажлаа хийгээд явж байх байсан. Осолд орохгүй байх байсан. Ээжийнхээ төлөө явж байгаад амиа алдсан.

-Б.Булган энэ хэргийн цорын ганц гэрч. Т.Чимгээг Б.Булгантай нүүрэлдүүлсэн юм болов уу. Танай эхнэр энэ талаар юу ярьж байх юм?

-Б.Булгантай нүүрэлдүүлээгүй гэсэн. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын зургийг нь л  Б.Булганд үзүүлсэн гэж ойлгосон. Б.Булган бол энэ хүмүүс биш байна гэдэг гэсэн. Ц.Амгаланбаатар бол хүн алахаар хүн биш шүү дээ. Аймхаа хүүхэд байсан. Зургаадугаар ангидаа сургуулийнхаа хүүхдүүдэд зодуулж, дээрлэхүүлээд сургуулиасаа гарч байсан. Эмээгээ дагасан аймхаа хүүхэд л байсан. Харин Эрдэнэтэд таксины жолоочийг алсан гэж сүүлд сонссон. Гэхдээ Ц.Амгаланбаатар С.Зориг агсныг алсан гэж бодохгүй байна.

-Өмгөөлөгч хэрэг дээр хууль эрх зүйн үйлчилгээ хэр үзүүлж ажилласан бэ?

-Бараг өмгөөлөгчгүй хурал болсон шүү дээ. Өмгөөлөх эрхийг нь хангуулаагүй. Шүүх хурал дээр өмгөөлөгчдийн зүгээс няцаалт өгнө. Түүнийг нь шүүх, прокурор ерөөсөө хүлээж авдаггүй. Өмгөөлөгч нарыг үг хэлүүлээгүй юм билээ. Энэ хүмүүс чинь угаасаа хилсээр хэрэг тулгах гээд шийдчихсэн, бардам байсан шүү дээ. Сургуулийн хүүхдүүд урлагийн үзлэг дээр жүжиг тоглодог биз дээ. Тийм жүжигнээс найруулга муутай зохиомол хэрэг үүсгэж, хүмүүсийг хэлмэгдүүлчихээд байна. Мөрдөн байцаагч нарт ямар ч нотлох баримт байхгүй.

-Та 1998 онд хэрэг гарах үед танай гэр бүлийнхэн хаана амьдарч байсан бэ?

-Манайх 1998 оны тавдугаар сард хашаа байшингаа зараад Дорноговьд очоод амьдарч байсан. Т.Чимгээ хоёр настай хүүхдээ хараад гэртээ байсан. Дунд охин нэгдүгээр анги, талийгч охин гуравдугаар ангид байсан. Тэр хэдийгээ сургуульд хүргэж өгөөд л амьдарч байсан. Тэр үед бид хоёр Эрдэнэт, Дорноговийн хооронд гурван хүүхдээ аваад зорчдог байлаа. Т.Чимгээ хотыг мэддэггүй. Бид гэр бүлээрээ вокзал дээр буугаад хүүхдийн 100-д байдаг манай ахынхаар нэг орно. Тэгээд эргээд вокзал ороод суугаад явдаг байсан.

-Гэртэйгээ шатаж нас барсан Б.Отгонбаатар гэдэг хүнийг таны эхнэр таньдаг байсан уу?

-Үгүй. Гэхдээ би мэднэ. Талийгаач Б.Отгонбаатар Эрдэнэтийн хорооллын эцэст нэхий, шир авдаг хүүхэд байсан. Хажуугаар нь явахаар хүрч ирээд “Нэхий, шир, хөнгөн цагаан байна уу” гэж асуудаг хүүхэд байв. Паар гэж дууддаг. Гэхдээ би “Сайн уу” гэж дуугарч үзээгүй. Ах нарыг нь бол сайн мэднэ. Хоёр ах нь миний үеийн хүмүүс бий. Сүүлд л паарыг Б.Отгонбаатар гэдэг байсан юм байна гэдгийг мэдсэн.

-Та энэ хэрэгтэй холбоотойгоор Олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж байсан уу?

-Олон улсын парламентын холбооноос 2017 оны намар ирэхдээ Б.Содномдаржаагийн ар гэр болон бидэнтэй уулзсан. Энэ хэргийн талаар, хэлмэгдүүлэлтийн талаар л биднээс асууж байсан. Тэр үед энэ хэргийн талаарх мэдээлэл хаалттай байсан. Олон улсын парламентын холбооныхон төрийн гурван өндөрлөгтэй уулзах гээд чадаагүй буцсан шүү дээ. Одоо Түр хорооны Ажлын хэсгийнхэн энэ хэргийг шалгаад, асуудлыг үнэн зөвөөр шийдэх байх гэх найдаж байна. Ц.Амгаланбаатар ч буруугаа хүлээж байх шиг байна. Захидал бичсэн талаар нь телевизээр харсан. Амгаагийн бичиг мөн байна лээ. Асуудлыг үнэн зөвөөр шийдэх талаар хөөцөлдөж байгаа Ц.Нямдорж сайд, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүдэд үнэхээр их талархаж байна. Энэ хүмүүс манай тойргийн гишүүд биш. Гэтэл Орхон аймгаас сонгогдсон манай тойргийн гишүүд бидэнтэй нэг ч уулзаж байсангүй. Энэ талаар ярьж, байр сууриа илэрхийлж байсангүй. Харин дээрх шударга гишүүд асуудлыг үнэн зөвөөр гаргаж тавиагүй бол хэлмэгдэлт үргэлжлэх байлаа. Одоо энэ хэрэг үнэн зөв шийдэгдэх байх гэж найдлага тавьж, хүлээж байна.

Сэтгэгдэл ( 46 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мал(103.229.123.5) 2019 оны 06 сарын 17

Захиалсан эзнийг нь илрүүлүүлэхгүй гэж ингэж байгаашдээ.Малуудаа

0  |  0
Zochin(66.181.161.95) 2019 оны 06 сарын 18

Jinkhene er khun. Khalamjtai khani gej Ene Khuniig l kheldeg baikh daa. Bakharkhaj baina shuu.

1  |  0
chochin(188.60.13.183) 2019 оны 06 сарын 15

Batuul Elbegdorj 2r munu

0  |  0
S(202.9.42.16) 2019 оны 06 сарын 17

Энэ 3 алсан гэж бодоход захиалагчийг нь яагаад олохгүй байгаан? Шал худлаа. Хэрэг тохоод өнгөрөх ядмаг арга

1  |  0
Үнэн(202.72.242.177) 2019 оны 06 сарын 21

Жинхэнэ алуурчин бол элбэгдорж мөн Батүүл

2  |  0
Zovhin(202.9.43.32) 2019 оны 06 сарын 11

Ardchilsan ner zuuj, ariun yum yarisan shunaliin berd bson heseg nuhduud nugel ni nudeeree garna du garna.

0  |  0
Zovhin(202.9.43.32) 2019 оны 06 сарын 11

Ardchilsan ner zuuj, ariun yum yarisan shunaliin berd bson heseg nuhduud nugel ni nudeeree garna du garna.

0  |  1
Zovhin(202.9.43.32) 2019 оны 06 сарын 13

Ardchilsan ner zuuj, ariun yum yarisan shunaliin berd bson heseg nuhduud nugel ni nudeeree garna du garna.

0  |  1
Zovhin(202.9.43.32) 2019 оны 06 сарын 11

Ardchilsan ner zuuj, ariun yum yarisan shunaliin berd bson heseg nuhduud nugel ni nudeeree garna du garna.

0  |  0
Gas(66.181.161.17) 2019 оны 06 сарын 21

Ene Sodnomdarjaa Chimgee 2s Mongoliin tor xyrts eebii vvl nar yychlal gyij syllax xeregtei orondn ene 3g ervvden shvvj bgaad ch xamaagui vneng xelvvlex xeregtei

4  |  0
zochin(150.129.141.18) 2019 оны 06 сарын 11

setgel sanaan yaj taiwan bh we huughii hurdan sullaachee hvnii hani hetsvvl bga shde shudraga gishvvdiig harluulaad bga asuudal garch bga ene hulsnii bicheechid bolimoor yumda

1  |  0
Сонгогч(66.181.191.23) 2019 оны 06 сарын 11

Сод, Баасан гишүүд уншаад уулзах байхаа

0  |  1
Ганчимэг(66.181.161.122) 2019 оны 06 сарын 16

Буцааж сулал

5  |  0
Генералаа буцаах(73.58.112.146) 2019 оны 06 сарын 21

ХУРЦААС ТӨР ГЕНЕРАЛ ЦОЛОО БУЦААН АВАХ НЬ ШУДАРГА ҮЙЛ

14  |  0
Баастай гишүүд(73.58.112.146) 2019 оны 06 сарын 13

Баасанхүү гэж яг өмхий баас байсан юм байна! Яаж С Эрдэнэ нартай гэндэж байнаа? С Эрдэнэ нар энэ аймшигтай хүмүүсийг яргалсан хэргийн талаар ганц ч үг ган хийгээгүй новшнууд шүү! Тэгээд бодохоор цаана нь хэн ЗАХИАЛАГЧ нь байх бол гэдгийг үлдэл нь заагаад байгаа юм биш үү?????

4  |  2
Ghuyi(73.78.181.221) 2019 оны 06 сарын 16

Энэ хэргийн цорын ганц амьд гэрч хачин ажилгуй амьдараад яваад байдаг хэрэг илэрджггуй ээ энэ бол зохион байгуулсан улс торийн аллага бусуу Булган хамжигч шагналд насаараа идэх хоолтой болсон бишуу хэхэ

9  |  0
Gerel(118.176.116.150) 2019 оны 06 сарын 12

Ah mini setgel uudrug saihan bgarai.udahgui ehnerteigee uulzaad naadamd yavah boltugai

5  |  0
болд(66.181.161.76) 2019 оны 06 сарын 11

ямар ч нотлох баримтгүй гүтгэсэн байнаа

2  |  0
Shuuh l shiidne(108.218.234.108) 2019 оны 06 сарын 12

Nyamdorj guai, umnu ni Zorigiin hergeer helmegdsen olon humuus baisan baihad yagaad ted nariig toohgui baisiin tegvel? Yagaad ted naraas bolon ar gerees ni odoo boltol uuchlalt guihgui baij ene 2 hunees l uuchlalt guigaad sulluulah geed chichirch guigeed baigaan? Uuruu said baihdaa gadaadaas hun hulgailuulj avchraad tamlaj alaa biz dee. Shorond ni hun uheheer bichleg ni baidgui baij yagaad zuvhun ene 2 huniig eruudsen bichleg bolohoor baigaad baidgiin? Ingeed bodohoor ene humuus lav tsever humuus bishee. Jinhene aluurchniig sulluulchaad uchir bituuleg alah vii. Tegeed gadnii nuluugui gene dee

7  |  3
bbBBB(64.119.23.226) 2019 оны 06 сарын 11

1 TERBUMAAS DEESH HOHIROL NEHEJ AVAA.TEGLEE CH DAHIN SAIJRAHGUI ERUUL MENDEEREE HOHISON BNA.HUNII GANC OLDOH AMIDRALII INGEJ TAM BOLGOJ BOLDOG YUM UU.OHIN N HEZEE CH BUCAJ IREHGUI AIMAAR HOHIROOJEE

6  |  0

3  |  0
bb(64.119.23.226) 2019 оны 06 сарын 10

1 TERBUMAAS DEESH HOHIROL NEHEJ AVAA.TEGLEE CH DAHIN SAIJRAHGUI ERUUL MENDEEREE HOHISON BNA.HUNII GANC OLDOH AMIDRALII INGEJ TAM BOLGOJ BOLDOG YUM UU.OHIN N HEZEE CH BUCAJ IREHGUI AIMAAR HOHIROOJEE

1  |  1

bb(64.119.23.226) 2019 оны 06 сарын 11

1 TERBUMAAS DEESH HOHIROL NEHEJ AVAA.TEGLEE CH DAHIN SAIJRAHGUI ERUUL MENDEEREE HOHISON BNA.HUNII GANC OLDOH AMIDRALII INGEJ TAM BOLGOJ BOLDOG YUM UU.OHIN N HEZEE CH BUCAJ IREHGUI AIMAAR HOHIROOJEE

3  |  0
zochin(66.181.179.168) 2019 оны 06 сарын 11

shorongoos garaad shuud america, angli, canada ymr ch hamaagui uls ruu shuud irgenshil huseed gadaadad garch amidaraarai, tgj boldog shuu,

10  |  0
mmmmm(211.36.140.231) 2019 оны 06 сарын 10

bas taxinii jolooch alj bsn hun uu ene mongold chin aluurchdaar duurchee unen mon ni todorhoi bolson tsagt l itgeyde odoo ch medehgude aluurchin ni baatar bolchihvide sain hyanaj shalgah heregtei herev hudal bol heden arvan hun shorongiin haalga tatah yostoi

2  |  0
Mop(213.162.72.163) 2019 оны 06 сарын 10

сайн

0  |  0
irgen(66.181.183.209) 2019 оны 06 сарын 10

odoo tegeed ingeed helmegdeed hunii erhee zurchuulchihsen yum chin ali neg hvnii erhiig deedeldeg shn gazar tsagaachlaad mongoloos deer shn amidraaasai ugaasaa mongol ulsad itgeh itgeliig chin uneheer muuhai aimshigtai orond amidarch bnshdee :( helmegduuleltiin har mur yawsaar l bn barag l 100jiiliin umnu gj bodohod helmegduuleltees bolood hohirson hvmvvsiin ur huuhduudiin huwi tawilan setgel sanaa udii boltol gunigtai ygaad tegeegui bsn ch boloosoi tgsen bol uur bh bsndaa geed bodogddog l yum

зочин(202.131.243.190) 2019 оны 06 сарын 21

үнэн ялдаг жамтай.шударга гишүүддээ амжилт хүсье.мананг устгах хэрэгтэй шүү

4  |  0
харамсаж байна(64.119.21.156) 2019 оны 06 сарын 12

Харамсалтай. ХУУЛИЙНХАН ингэтэлээ дампуурна гэж байх уу? ХУРЦТАН, цол, шагналын төлөө хүнийг золиослох энэ луйварчдад юу ч биш юм байна. ХУУЛИЙн БАЙГУУЛЛАГУУДАА ЦЭВЭРЛЭЖ ЧАДААГҮЙ Л БАЙНА.

5  |  1
Top