НИТХ дахь АН-ын бүлгээс С.Амарсайханы нийслэлийн Засаг даргаар томилогдсоноос хойшхи 100 хоногтой холбоотойгоор мэдээлэл хийлээ (2019.06.10)
НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Баатархүү “Өнгөрсөн 100 хоногт манай нийслэлийн удирдлагууд өрсдийнхөө суух өрөөг тансаг болгоход л анхаарч ирлээ. С.Амарсайхан нийслэл дөрвөн орлогчтой байсныг зургаан орлогчтой болголоо. Агентлагууд нэмж байгуулсан. 12 даргатай болсон. Одоо жирийн албан хаагчид аль даргынхаа үгэнд орохоо ч мэдэхээ болиод байна. Энэ удирдлагууд албан тушаалын төлөө эргэлт буцалтгүй тэмцэлдэж байгаад бухимдаж байна. Маш хариуцлагагүй ажилласан 100 хоног өнгөрлөө” гэв.
Мөн НИТХ дахь Ардчилсан намын төлөөлөгч “Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар хангадаг Туул гол маань маш хүнд нөхцөлд байна. Ийм болоход нь нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нөлөөлж байгаа. Туул голын хамгаалалтын бүсэд төрсөн ах С.Уламбаярынхаа компанид 5 га газар олгосон. 14 мянга орчим бургас хядсан байна гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Байгаль орчны салбарын сайд нь олон тэрбумын хохирол учруулсныг зарласан. Хотын дарга иргэдийн төлөө, аюулгүй байдал, орчны төлөө ажиллах ёстой. Гэтэл иргэдийн цэвэр усанд маш ноцтой заналхийлэл учруулж байна. Энэ байдлаа далдалж нуухын тулд тулд маш олон хууль бус зүйл хийж байна. Ажлаа хийхээс илүү албан тушаалаа хадгалж үлдэхийн төлөө улайрч байна. Иймд, Улаанбаатар хотын Засаг даргад хариуцлага тооцъё гэдэг саналыг Ардчилсан намаас гаргаж байна” гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 7 )
Уг нь өрөө тохижуулах завгүй л баймаар юм.
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913
дүр эсгэсэн ардчилал....үзэн ядаж байна, монгол улсад диктатур хэрэгтэй, диктатур хаана байна тэнд дэг журам шудрага ёс байна.
Ajil khiij b.gaa negnee doosh khiikh ym daa. Sain ajillaj b.gaa
Ajil khiij b.gaa negnee doosh khiikh ym daa. Sain ajillaj b.gaa
Дарга нар угаасаа л ажлаа яаж сайн хийнээ гэж санаа зовохын оронд баахан тавилга ширээ сандалаа солиод,өрөөндөө засвар хиийгээд баахан иүргүй зардал гаргаж солиордог шүүдээ.Үүнийг болиулаач.
Ажил хийхгүй бол огцруулах нь зөв.