Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачлагаар хэрэгжүүлж байгаа “Ногоон паспорт” аяны хэрэгжилтийн хүрээнд тухайн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйл, 3000 ширхэг модлог ургамлын суулгац, хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны систем бүхий ногоон төгөл Увс аймагт бий боллоо. Энэхүү бичил цэцэрлэг нь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй “хотын ой” гэх ойлголтод багтах ойн зурвас бөгөөд ой, моддыг танин мэдэх агуулгатай модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг юм.
Энэ цэцэрлэгийг байгуулахдаа улирал харгалзахгүйгээр мод тарих боломжийг ашиглан далд үндэсний системтэй буюу бортоготой суулгацыг хэрэглэж байгаагаараа онцлогтой юм. Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн тодорхой хэсгийг сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой бөгөөд Увс аймгийн хувьд өөрсдийн нөөц бололцоог ашиглан иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчинг бүрдүүлэн томоохон цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )