ДОРНОГОВЬ: Аймгийн номын санг А.Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болголоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өнөөдрийн /2019.06.10/ хуралдаанаар Дорноговь аймгийн төв номын санг яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болгох шийдвэр гаргажээ. Болор цомын эзэн, МУСГЗ яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсан нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул бөгөөд ийнхүү аймгийн төв ном сан түүний нэрэмжит боллоо. Талийгаачийн төрсөн нутаг Дорноговь аймгийн зон олон, зохиолч уран бүтээлч анд нөхдийнх нь санаачилгаар номын санг түүний нэрэмжит болгожээ. 

Дорноговь аймгийн Төв номын санг Соёлын яамны 1945 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 28 тоот тушаалаар байгуулжээ. Одоо 80 орчим хүн ном унших уншлагын заалтай төдийгүй, цахимаар ном унших “Цахим номын сан” танхимыг өнгөрсөн оны эхээр байгуулсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top