УВС: Уулчдын нэгдсэн цугларалт эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Монголын уулчдын нэгдсэн цугларалт Увс аймагт өнөөдрөөс /2019.06.10/ эхэлж байна.

Увс аймгийн Хархираа нурууны ноён оргил Мөст оргилд /4037 м/ авирах уулчдын цугларалтыг БОАЖЯ, Монголын үндэсний уулчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй 250 орчим уулчин оролцож байна.

Монголын уулчдын хамгийн том баяр, нэгдсэн цугларалт, авиралтын мэдээллийн ивээн тэтгэгчээр мэдээллийн www.zindaa.mn сайт, ТВ-8 телевиз, “Өглөөний сонин” ажиллаж байгаа. Манай сэтгүүлч, зураглаачид ч мөн уг цугларалтад оролцож, уулчдын амьдралыг сурвалжилж байна. Нэгдсэн цугларалт 14-нд өндөрлөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top