ГОВЬСҮМБЭР: 240 айлын орон сууц ашиглалтад оруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээний төв бүхий 240 айлын орон сууцны шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Г.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Засаг дарга Г.Батсуурь болон иргэд оршин суугчдын төлөөлөл оролцлоо. Барилгын хувьд 60 айлын дөрвөн орон сууц баригдана. Голдоо үйлчилгээний төв авто зогсоол гэсэн цогцолбор барихаар төлөвлөн зураг төсөл нь гараад байна.  

Орон сууцны шав тавих ёслолын үеэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь хэлсэн үгэндээ “Эх орны өмнөд бүс нутаг Говьсүмбэр аймагт орон сууцны цогцолборын зөвхөн дэд бүтцийг шийдвэрлэхэд улсын төсвөөс 300 сая төгрөгний хөрөнгө зарцуулахаар тендерийн ажил зарлагдаад явж байна. Манай аймгийн нийт өрхийн 44 хувь нь нийтийн болон хувийн орон сууцанд, 16 хувь нь сууцны байшинд, 40 хувь нь гэрт амьдарч байна. 2019-2020 онд 240 айлын орон сууц ашиглалтад орсноор орон сууцны хангамж 5.2 хувиар нэмэгдэнэ” гэлээ. Барилгын гүйцэтгэгчээр Дорноговь аймагт 1100 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан туршлагатай “Гантулга трейд” ХХК ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top