Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Төрийн тахилгатай Суварга хайрхан уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолыг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Суварга хайрхан уулыг тайх тахилгын ёслол болох гэж байна. Тус хайрханыг 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгож, 2009, 2014 онуудад тахилгын ёслол хийж байв.
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суварга хайрхан уул нь далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн. Тус хайрхан нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай үзэсгэлэнт байгалийн цогцолбор юм.
“Алтай таван богд”, “Алтан хөхий хайрхан”, “Алтан овоо”, “Богд Хан-уул”, “Бурхан Халдун”, “Суварга хайрхан”, “Говь гурван сайхан”, “Хан хөхий хайрхан”, "Богд Очирваань Отгонтэнгэр”, “Сутай хайрхан” гэсэн арван уул төрийн тахилгатай уул юм.
Сэтгэгдэл ( 1 )
гоё хэлжээ