АРХАНГАЙ: Чулуут суманд интернэтийн шилэн кабель татаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Архангай аймгийн 19 сумаас шилэн кабельгүй нь Хашаат, Чулуут сумд юм. Иймд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багаас Чулуут сумын төв хүртэлх нийт 60 гаруй км газарт өндөр хурдны интернэтийн шилэн кабель татах ажил эхлэсэн байна. Шилэн кабель татах ажлыг Улаанбаатар хотын "Модон хур" ХХК "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨК-ийн 300 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа аж.

Энэ сардаа багтаан интернэтийн шилэн кабель татах ажлыг дуусгаж, хүлээлгэж өгөх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top