Б.Баатархүү: Зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан иргэдэд зөрчлийн хэрэг нээсэн

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр /2019.06.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн үед цагдаагийн алба хаагч, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээллүүд гарч байна. Энэ сарын 11-14-ний өдрүүдэд Ардчилсан намаас Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ хүргүүлсэн. Дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн хүсэлттэй нь танилцаад, жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа тул татгалзсан хариу өгсөн байдаг. Гэтэл тус намаас бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан тул цагдаагийн байгууллагаас хууль зөрчиж байгаа асуудлаар албан шаардлага өгсөн.

Үүнтэй холбогдуулан зургадугаар сарын 11-ний өдөр зөрчлийн тухай хуулийн 5.8.3 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээгээд, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Үүний дараа 12-ны өдөр мөн л хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулсан тул цагдаагийн байгууллагаас энэ жагсаалаа зогсоо гэх шаардлага тавьсан. Гэтэл жагсаал зохион байгуулагч Н.Энхсайхан хэвлэлд “ЦЕГ-ын хариуцлагатай албан тушаалтан надад нөхөр чинь цагдаа юм байна. Дахиж жагсаал цуглаан зохион байгуулвал нөхрийг чинь ажлаас хална гэж дарамталсан, цагдаа нар ирж барих гээд байна” гэх мэт удаа дараагийн худал мэдээлэл ярьсан. Цагдаагийн байгууллагаас үүнийг буруу ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Н.Энхсайханы нөхөр нь цагдаагийн байгууллагад тодорхой түвшний албан тушаал хашдаг хүн байгаа. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаж цуглах эрхтэй. Эрхээ эдэлж байгаа хүний ар гэрийн хүнийг цагдаагийн байгууллага дарамталж, ажлаас нь халах гэсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.25.242) 2019 оны 06 сарын 17

unen sejgiin avgai Harvaas sejgiin Dandaa hudlaa yarina Nuhur ni ch gesen taarsan amitan 7-8 han avgai nar tsugluulchihaad nuguuduul ni loozongooroo nuuree haagaad ene avgai tsagaan hooloi barichihsan eldviin yum chalchaad orilood galzuurah shahaj bsan Amnaas tsagaan huus hajuu zavijaar ni huusurchihsun unen ineedemtei bnaa Margaashnaas horih heregtei

0  |  0
Иргэн(103.26.193.62) 2019 оны 06 сарын 17

ЖИНХЭНЭ 49 БУЮУ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ХАМГААЛАГЧ БҮЛГИЙН ЭТГЭЭД БАЙХ НЬ .ЦАГДАА НЬ ХУУЛЬ ЗАВХРУУЛААД ЭХНЭР НЬ ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛААД. ЖИНХЭНЭ МАФИ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ДЭЭ.ХОЮУЛАНГ НЬ БАРИВЛАН ХОРЬЖ ШАЛГАВАЛ ТААРАНА.

0  |  0
Галзуу(202.9.43.110) 2019 оны 06 сарын 17

Энхсайхан гэдэг сэтгэцийн өвчтөй авгайн нөхрийг шалгах хэрэгтэй муу юм их гарна тэгээд цагдаагаас хөөж явуул авгайг нь шар хаданд явуул

0  |  0
Top