Төл бойжилт 95.9 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Өчигдөрийн байдлаар /2019.06.21/ оны эхний 29.7 сая эх малын  76.3 хувь буюу 22.0 сая 822.6 мянган хээлтэгч төллөж 22.0 сая 116.0 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 95.9 хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 639.6 мянга болж оны эхний нийт малын 0.96 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байна. Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-82.0 мм бороо орсон бөгөөд 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-16-нд ихэнх нутгаар усархаг аадар бороо орсноос хамгийн их нь Төв аймгийн Нөхөрлөлд 82.0 мм, Завханы Шилүүстэйд 53.3 мм, Увсын Цагаанхайрханд 51.0 мм, Архангайн Булганд 48.5 мм, Архангайн Хашаат,Төв аймгийн Лүн, Зуунмод, Увсын Өлгий, Баруунтуруун, Хөвсгөлийн Улаан-Уул, Нийслэлийн Амгалан станцад 40.3-48.0 мм, бусад нутгаар 0.1-39.8 мм бороо орсон байна. 

Ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 хувьд сайн, 50 гаруй хувьд дунд, 10 хүрэхгүй хувьд муу байсан. Харин дээрх хур тунадасны нөлөөгөөр нийт нутгаар зуншлага сайжирлаа. 

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top