Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны Удирдах зөвлөлийн ахмад гишүүд УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзан, УИХ-ыг тарахыг уриалж өнөөдөр /2019.06.21/ мэдээлэл хийлээ. Тэд Үндсэн хуульд заасан “Ардчилал, шударга ёс, хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулж, үндэсний эв нэгдлийг хангаж, хуулиа дээдэлнэ” гэсэн зарчмыг хөсөрдүүлж байгаа УИХ тарах ёстой гэж байв.
Мөн АН бол МоАХ-ноос төрөн гарсан нам тул бидний шаардлагыг биелүүлж УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд бүрэн эрхээсээ татгалзан үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэсэн юм. Түүнчлэн сөрөг хүчний үүргээ муу биелүүлж байгаа АН-ын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардаж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )