“Хармагтай”-н бүлэг ордод хайгуул хийдэг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани энэ жил 3.37 сая австрали долларын нэмэлт санхүүжилтийг хувьцаа арилжаалах замаар татахаар боллоо. Хэн нэгэнд шилжүүлэх, бэлэглэх боломжгүй хувьцааг шинэ хувьцаа эзэмшигчид бус зөвхөн одоогийн хувьцаа эзэмшигчид худалдаж авах боломжтой юм байна. Нэгж хувьцааны үнийг 5.2 центээр тогтоожээ. Одоогийн хувьцаа эзэмшигчид 10 ширхэг хувьцаа тутамдаа нэг шинэ хувьцаа худалдаж авах юм байна.
Ийнхүү босгосон хөрөнгийг “Хармагтай” төсөлд өрөмдлөг хийх, “Улаан уул” төслийн хайгуулыг үргэлжлүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. “Xanadu Mines” компани өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд “Хармагтай”-н ордын ил уурхайн судалгааг бүрэн хийж дуусган, порфир зэсийн эрдэсжилт өндөр байгааг тогтоосон билээ.
Сэтгэгдэл ( 0 )