Хармагтайн ордод лиценз эзэмшдэг “Xanadu Mines” компанийн өрөмдлөгийн эхний дүн эерэг гарсан талаар компаниас мэдээллээ. Тухайлбал “Copper Hill” өрөмдлөгийн талбайд хийсэн өрөмдлөгөөр алтны оксидын эрдэс бүхий бүсийг илрүүлсэн байна. Үүнээс гадна тус компани лицензийн талбайн “Stockwork Hill”, “Golden Eagle” талбайд хийсэн өрөмдлөгийн дүн ч төсөөлж байснаас сайн гарсан аж.
Алт, зэсийн арвин нөөцтэй “Хармагтай” орд нь Улаанбаатараас зүүн өмнө зүгт 420 км-ийн зайд Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт оршдог юм. Урьдчилсан судалгаагаар ордын алтны нөөц 38 тонн, зэсийн нөөц 348 мянган тонн гэж тогтоогджээ. Судалгаа болон өрөмдлөгийн дүн сайн байх магадлалтай байсан учир тус компани өнгөрсөн зургаадугаар сард хувьцаа арилжаалах замаар гурав гаруй сая австрали доллар татсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Одоо нөгөө шантаажчид ухуулахгүй малаа бэлчээнэ гэж шантаажлана даа
noxduud zuvaaj idexeer asui