"Шар хайс"-ны асуудлаар хариуцлага тооцно

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24



Хотын төвийн тодорхой хэсгүүдэд авто замын голд байрлуулсан шар хайс хүчтэй салхины улмаас унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан авто машин болон иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулсан билээ.

Тэгвэл Хотын дарга С.Амарсайхан дээрх асуудлаар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Хотын дарга өнөөдөр /2019.06.24/ болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн иргэдэд учирсан хохирлыг яаралтай барагдуулахыг даалгажээ.

Үүнээс гадна энэхүү зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нарт нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа болон хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг ирэх сарын 1-нээс өмнө дуусгахыг үүрэг болгожээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
admin tanaa(66.181.179.84) 2019 оны 06 сарын 24

amarsaihanii ariig sain unsen vv

0  |  0
Hotiin dargad(66.181.179.84) 2019 оны 06 сарын 24

Chi umaa meddguimu ali eswel hiisen ajlaa hunruu bulzairuulah durtaimuu? gereeg chin chinii udirdlagan door baidag gantumur hiideg bizdee? hynaltaa tawij ajillaj meddguimu

0  |  0
matilda(41.138.90.64) 2019 оны 06 сарын 24

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top