#Pray4Dulguun | МҮОХ хандивын аянд нэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга /2 удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөний багш, дасгалжуулагч О.Баярцогтыг Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өнөөдөр /2019.06.24/ хүлээн авч уулзан, О.Дөлгөөний эмчилгээний зардалд мөнгөн хандив үзүүлэв.

Шилдэг залуу тамирчин О.Дөлгөөн нь элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа бөгөөд, яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа юм. 

Спорт-олимпийн их гэр бүлийн гишүүд та бүхнийг О.Дөлгөөнд амьдрал бэлэглэх хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Хандивын данс: 5721 0812 25 /Хаан банк/ – Л.Очбадрах /аав/
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top